3.3. Нууцаар бичлэг хийх


Ихэнх хэвлэл мэдээллийн газар нууцаар бичлэг хийх тал дээр хатуу дүрэм баримталдаг бөгөөд зарим улсад энэ нь бүр хууль бус байдаг. Гэвч энэ нь заримдаа хэрэгтэй мэдээллээ олж авах цорын ганц арга байж болно. Бэлтгэл хамгийн чухал! Цээжиндээ нууц камер хийгээд, тааз, эсвэл шалны дүрс авчихсан байвал ямар хэрэг байх билээ. Мөн хураасан дуу нь чанарын шаардлага хангахгүй байвал та цаг зав, хүч хөдөлмөрөө дэмий  үрсэн болно. Гэмт хэргийн цуврал кинон дээр гардаг шиг нууц бичлэг хийх нь тийм ч амар зүйл биш. Та  эх сурвалжаа яриулж, хүссэн мэдээллээ авахын тулд ярилцлага хийх арга барилыг яг л техникийн мэргэжилтэн шиг эзэмшсэн байх ёстой. Энэ хэдийгээр хиймэл, хоосон сонсогдож байгаа ч нэг ёсны стратегээ боловсруулахад тусална.

Эх сурвалж чинь таныг нууцаар бичлэг хийж байгааг гадарлаад шууд тулгаж асуувал та өөрийгөө хамгаалахын тулд “Үгүй” гэж хариулах байх. Гэхдээ ингэвэл тухайн материалаа ашиглахад бэрх болно. Ярилцлагаа нууцаар бичиж байгаагаа үгүйсгэвэл нөгөө хүнээ цааш үргэлжлүүлэн яриулах боломжтой болно. Гэвч Английн хэвлэл мэдээллийн хуулийн дагуу олон нийтийн эрх ашгийг уландаа гишгэсэн зүйл тохиолдоогүй бол нууцаар бичсэн материалыг ашиглах боломжгүй байдаг. Үүнтэй ихэнх орны хуульчид санал нэгдэх болов уу.