1.4. Төсөв


Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төлөвлөгөөний нэг чухал хэсэг бол төсөв батлах ажил юм. Эрэн сурвалжилгад мөнгөний боломж болон эх үүсвэрээс нь хамаарч хэр их санхүүжилт зарцуулах вэ? Төсвөө батлахад аяллын зардал, байр сууц, хоол (эх сурвалжаа дайлах зочлох зардал байх хэрэгтэй), мэргэжлийн зөвлөх, орчуулагч, хөрвүүлэгч, үйлчилгээ үзүүлж  байгаа хүмүүст өгөх мөнгө, архив ухах, судалгаа хийх, хайх, баримт бичгийг нотариатаар баталгаажуулах зардал, харилцаа холбоонд зарцуулах төсөв (утас, интернет), зураг авах, угаах мөнгийг тооцоорой. Хэрвээ багаар ажиллаж байгаа бол удирдлагууд (менежерүүд), ажлын хэсэгт олгох санхүүжилт болон эрдэм шинжилгээний томилолтын зардлыг ч мөн багтаах хэрэгтэй.

Хөгжиж буй орнуудын хэвлэл мэдээллийн байгууллагын төсөв хязгаарлагдмал, санхүүжилт бага байдаг. Харин Америкийн эрэн сурвалжлах сэтгүүл зүйд оруулж байгаа нэг удаагийн хөрөнгө оруулалт л гэхэд нэг сонины бүтэн жилийн үйл ажиллагааг хангах хэмжээний зардал ч байж болзошгүй. Ийм нөхцөлд санхүүжилт, дэмжлэг авч болох өөр боломжийг хайх хэрэгтэй. Хамгийн оновчтой хувилбар бол олон улсын байгууллагууд юм. Зарим тохиолдолд ийм байгууллага нь сэтгүүлчидтэй ижил санаа зорилготой байх боломжтой. Гэхдээ тэдний дарамт шахалт, үзэл бодол сурвалжилгад чинь шингэх вий гэдэгт болгоомжтой хандаарай. Хэрвээ тэд чамтай ижил санаа зорилгогүй бол хамтарч ажиллаж цагаа битгий үрээрэй. Дараагийн нэг арга бол олон нийтийн дэмжлэг, хандив юм. Сэтгүүл зүйн ерөнхий сэдвийн хүрээнд төсөл хэрэгжүүлж, хэвлэн нийтлэх нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үүднээс чамайг алдартай болгох ч илүү хүнд хэцүү байх болно.


Олон нийтээс хандив, хөрөнгө босгосон амжилттай төслүүдийн талаарх сайн туршлага болон тэтгэлэг олгодог зарим боломжит хөтөлбөрүүдийн талаар дараах холбоосоос мэдээлэл авч болно: