1. Сайн эх сурвалжийг яаж таних вэ?

1. Сайн эх сурвалжийг яаж таних вэ?


Эх сурвалж олох, хөгжүүлэх, хадгалах нь эрэн сурвалжлах сэтгүүлчийн хувьд маш чухал ажил. Хамгийн чухал, найдвартай, тодорхой эх сурвалжид гол төлөв гэрч, нүүр тулсан хүмүүс, нэг бол тухайн явдалд оролцсон хүмүүс байдаг. Та гэрчийн нэрсийг гаргахдаа тухайн хэрэг явдал болсон газарт байсан хүмүүсийн нэрийг шүүрдэх, эсвэл түүвэрлэн уулзаж тодорхойлно. Хүмүүс өөрсдийгөө байсан, оролцсон гэвэл үнэхээр тийм эсэхийг заавал шалгах ёстой. Хэрэв эх сурвалж үйл явдлыг биеэр туулсан бол маш үнэ цэнэтэй болох нь дамжиггүй. Хэрэв та өөрөө болсон явдлыг нүдээрээ харсан бол чухал гэрч гэсэн үг.

Та бүтээл бичих бүртээ өөрийн эх сурвалжийн сүлжээний хүрээг  тэлэх боломжтой. Мэдээллийг сурвалжлах явцад энэ бүхэн бий болдог зүйл. Хэрэв та  төслийн хүрээнд эрэн сурвалжлага хийж байвал та асуудалд маш ойр, найдвартай эх сурвалжаас бүрдсэн сүлжээг урьдаас бий болговол зохино. Сэтгүүлч нөхдөө үл тоож болохгүй, тэдэнд хувь хүмүүстэй тогтоосон харилцаа байж болно. Харин өрсөлдөөн ширүүн тохиолдолд та дэлгэрэнгүй хуваалцах шаардлагагүй.Таны бичих бүтээлтэй илэрхий холбоотой хүмүүсийг сураглах боломжтой ба спорт клуб, шашны байгууллага, хандивын зэрэг байгууллагын тооцож үзээрэй.

Тухайн сэдэвтэй ямар нэгэн байдлаар холбоотой учраас тэдгээр хүмүүсийн харьцаа эсвэл хандлага хэдийнэ тогтсон байх магадлалтай тул өөрийн эрэл хайгуулдаа нөлөөлөх хүчин зүйл гэж тооцвол дээр. Тухайн этгээдтэй өмнө холбоотой байсан бизнесийн хуучин түнш, салсан хань, ажилтан, эмч, багш, цагдаагийн эсвэл цэргийн халагдсан алба хаагч гэх мэт хүнийг мартаж болохгүй. Мөн тэдэнтэй маргалдаж, заргалдаж байгаа хүмүүс ч маш чухал гэрч байж болно. Энэ бүхнийг та  үг сэтгэл хөдлөл, хандлагаас нь ажиглаарай. Хөгжлийн судлаач Жое Ханлон үүнийг “түүнийг мэддэг эмэгтэйг олох” гэж тодорхойлдог.