2.1.2. Заналхийлал, сүрдүүлэгтэй тэмцэх


Таны “буруутан” этгээд чинь маш хүчтэй, аюултай бол та дангаар нүүр тулахаас зайлсхийж, асуух асуултаа албан байдлаар илгээх боломжтой. Та түүний амьдарч буй газарт очихгүй байх, түүний холбоотнуудад өөрийн царайгаа мэдүүлэхгүй байх нь тустай. Хэдийгээр тус ярилцлага сайн болохгүй байж мэдэх ч бүтээлийг амьд болгоно. Бүтээлээ нийтлэхээсээ өмнө танай байгууллага таныг хэрхэн дэмжих, хамгаалахыг нягтлаарай. Хэрэв та ганцаар ажилладаг бол өөрийгөө дэмжих байгууллагатай холбогдох боломжтой.

Маш ноцтой асуудлаар эрх мэдэлтэй хүн, эсвэл байгууллагаас асуулт асуух нь хуулийн болон бие махбодын аюул занал учруулж болзошгүй. Энэ нь эрхлэгчийн зүгээс сэдвийг орхиход хүргэж магадгүй. Харин таны бүтээл баттай бол дайралтанд өртмөгцөө бусдыг гутаах байдлаар эрхлэгчээ аашлуулахгүйн тулд сэнхрүүлэх хэрэгтэй. Нэгдүгээрт, тэд муу нэртэй болж шүүхэд заргаа алдаж магадгүй (жишээлбэл, зэвсгийн худалдаанд оролцсон компаниудад хамаарна), хоёрдугаарт шүүхэд ирүүлсэн хэргийг шийдвэрлэхдээ тэдний зүгээс далдлахыг хүссэн нотлох баримтыг сэтгүүлчийн зүгээс дахин хэвлэх эрхтэйгээр ил болгоно. Хэрэв таныг сүрдүүлж, мөшгөж, эсвэл ямар нэгэн байдлаар заналхийлж байгаа хүнтэй нүүр тулбал Сэтгүүлчдийг хамгаалах хороо, Хил хязгааргүй сурвалжлагчид зэрэг байгууллагаас туслалцаа хүсээрэй.


Сонгон авсан эх сурвалжаа үнэлж, тухайн хүнд тулгарах аюул заналыг тооцоолсон учраас ярилцлага хийх цаг иржээ. Дараагийн бүлгээс хэрхэн асуултаа төлөвлөх, ярилцлагын үеэр биеэ хэрхэн авч явах, ярилцлага амжилттай хийх дүрмийн талаар мэдэж авна.