WHAT'S NEW?
  • We are happy to share the Korean edition with you. READ MORE
  • Don’t miss the newest edition – The Chinese manual READ MORE
  • New: Case studies on investigative reporting from the Balkans READ MORE

Таны сэтгүүлчийн зөн илэрч тухайн ярилцаж байгаа хүнээс хамгийн шилдэг түүх бүтээнэ гэж бодтол явуургүй болох нь бий. Гэхдээ танд хэрэгтэй зүйл бол бодит үйл явдал билээ. Та хүнийг хэрхэн “мэдэрдэг” вэ? Тэр хүн ямар үнэт чанартайгаас эхлэн, түүний хувийн намтрыг нягтлаарай. Түүнийг мэдэх эсвэл хамт ажиллаж байсан хүмүүстэй ярилцаарай. Тэд түүнийг хэрхэн тодорхойлж байна вэ? Эндээс олж авсан баримт нь танд хэрэгцээгүй санагдаж та өөрийн ажилдаа эргэлзэж магад. “Ойрын хүрээний нөхөд”-өөс болгоомжил, хэлсэн үг бүрт шууд итгэж болохгүй.

Бүтэцчилсэн ярилцлага гэдэгт сэтгүүлч ярилцлага хэлбэрээр хүмүүстэй ярилцахыг тооцохгүй боловч ийм төрлийн яриа хийх хэрэгтэй. Хүмүүс юу туулж, гэрчилснээс шалтгаалан өөрийн гэсэн мэдээллийн сан, тоон баримт бий болгохдоо дэс дараатай ажиллах шаардлагатай. Та бүх ярилцах хүнээсээ асуух тогтсон асуултын жагсаалт (ганцаарчлан ярилцах үед шинэ зүйл гарч ирвэл нэмэлт асуулт шинээр тавьж болно) багцлахдаа бүтэцчилсэн ярилцлага хийвэл зохино.  Эх сурвалжийн аман мэдэгдлийг харьцуулахад бичмэл бүртгэл байхгүй учир чанарын талаас нь мэдээллээ эмхлэх нь чухал.

Энэ арга нь бага хэмжээний судалгаа хийхэд тохиромжтой бөгөөд дараах байдлаар ажиллана:

(1) Үйл явдлыг тодруулах зорилготой асуултын цогц жагсаалттай болох. Жишээлбэл, эх сурвалжаас хамгийн эхэнд юу болсон тухай тэд юу санаж байгааг асуух. Энэ байдлаар та хэзээ асуудал эхэлсэн (танихгүй хүн хүчиндсэн эсвэл халдсан, ургац алдсан, зам эвдэлсэн, нутгийн хүмүүс алга болсон гэх мэт), үүсч болох үр дагавар (хүмүүс “Х болох үед яг таарсан юм байна” гэж хариулж магад), бусдын хариултыг (“Бид Х хот руу нүүхээр шийдсэн” гэх мэт) үнэлэх боломжтой.

(2) Бүх эх сурвалжаас тогтсон хэдэн асуулт асуух.

(3) Тодорхой, ойлгомжтой асуулт асуух, нарийвчилсан мэдээлэл авахыг хичээх, алдаа мадаггүй хариултаа тэмдэглэх. Хаалттай эсвэл шууд төгссөн асуулт тавих замаар тодорхой хариулт авдаг ярианы хэлбэрт хамаарах ч дэлгэрэнгүй, голыг нь олсон хариулт олох хэрэгтэй үе ч тохиолдоно. Эх сурвалж аль ч  байдлаар хариулсан байсан мэдээллийн сангаа бий болгоход ашиглаж болно.