WHAT'S NEW?
  • We are happy to share the Korean edition with you. READ MORE
  • Don’t miss the newest edition – The Chinese manual READ MORE
  • New: Case studies on investigative reporting from the Balkans READ MORE

Графикийг тайлбарлахын тулд эн тэргүүнд тэмдэглэгээг сайн хараарай! График хаанаас эхэлж, дуусаж байгаа хэмжээг ойлгох хэрэгтэй.  Өчүүхэн өөрчлөлтийг  тодотгон харуулахын тулд  эхлэл болон дуусах  цэг хооронд гарсан өөрчлөлтийг дүрслэн харуулахад хангалттай. График тайлбарлах үедээ  хувийг нягтлаарай. Жиших, харьцуулах бүлгийн талаар ямагт санаарай.

Заримдаа хоёр өөр төрлийн  мэдээллийг нэг графикаар  харуулах нь бий. Гэхдээ  тус графикаар илэрхийлсэн мэдээллүүд нэг нь нөгөөтэйгөө  уялдаа холбоотой  гэдгийг баталж харуулдаггүй. Хүүхэд нас нэмэх тусам өсөж том болдог. Мөн нас нэмэхийн хэрээр хэлний чадвар сайжирна. Гэхдээ бие махбодийн өсөлт хэлний чадварыг нэмэгдүүлнэ гэсэн үг биш. График, хүснэгтийг  дахин дахин уншиж,  мэдээллийн  хамаарлыг олж  үнэлэх нь чухал. Тухайн хамаарлыг  тодотгосон адил төрлийн эсвэл харьцуулсан судалгаа бий эсэхийг нягтална. Ямар нэгэн үйл явдлын дараа дараагийн өрнөл байдаг учраас эхний асуудлын шалтгаан нь хоёр дахь үйл явдлаас болсон гэж баталж болохгүйтэй адил. Мэдээлэл дангаараа ч  нотолгоо болж  чадахгүй. Одоогийн нөхцөл байдлаа дахин нягтлах, шалтгааныг тодруулах, эхний үйл явдал удаах нөхцлийг үүсгэсэн хэмээн нотлох тодорхой механизмыг судалсан байхыг шаарддаг.


Та одоогоор мэдээллээ цуглуулчихсан, боломжит эх сурвалжийнхаа нэрсийг гаргачихсан, өөрийн гэсэн мэдээллийн сантай болчихлоо. Тэгвэл дараагийн бүлгээс баг болж чадах хүнийг хэрхэн таних, тэдний мэдлэгийг хэрхэн нэмэгдүүлэх талаар тайлбарлана.