WHAT'S NEW?
  • We are happy to share the Korean edition with you. READ MORE
  • Don’t miss the newest edition – The Chinese manual READ MORE
  • New: Case studies on investigative reporting from the Balkans READ MORE

Ихэнх сэдэв сэтгүүлчийн өмнөх сэдвүүдээс урган гардаг. Заримдаа цаг үеийн сэдэв зэрэг хувийн сонирхлоос гарах нь ч бий. Тохиромжтой сайн сэдэв олно гэдэг тийм амархан биш болохыг санаарай. Магадгүй энэ нь сэтгүүлчийн ажлын хамгийн хэцүү хэсэг нь байж мэднэ.
Нэгдүгээрт, дөнгөж цэцэглэж буй эрэн сурвалжлах сэтгүүлчийн ажлын замналыг төсөөлвөл бичиг баримтаа тэвэрчихсэн харанхуй хонгилоор алхаж яваа мэт юм. Агуулгаа ил болгосны дараагаар үр дүн бүхий багц мэдээгээ эхний хуудаснаа тавьж, эдгээр нь хангалттай сайн байж чадвал зоригтойхон томоор хэвлээд нэрээ дээр нь биччихэд л гүйцээ. Магтаал, нэр хүнд, шагнал араас чинь дагах болно. Заримдаа ингэж л ажил явагддаг. “Вотргэйт”-ын хэргийг сөхвөл, үл мэдэгдэх мэдээллийн сэжим яваандаа Ерөнхийлөгч Ричард Никсоныг огцроход хүргэсэн. Гэхдээ ерөнхийдөө улс төрийн авлигатай холбоотой хэнээс гэдэг нь мэдэгдэхгүй утасны дуудлага, нууцлалын чанартай бичиг баримт тэр бүр тохиохгүй бөгөөд маш сайн нягтлах л чухал юм. Вотргэйтыг эш татдаг нь алдартай хэрэг явдал байсан төдийгүй сэтгүүлчдийн хөлс хөдөлмөр шингэсэн, бусад сэтгүүлчийг урамшуулах хэмжээний үйл явдал байсан тул өнөөдрийг хүртэл яригдсаар байгаа юм. Мөн энэ бол дээд цэгтээ тулсан улс төрийн худал хуурмагийг илчилсэн явдал билээ.
Хоёрдугаарт, сэтгүүлчдийн ажил хэзээ ч тарахгүй. Тэд ажилдаа явахдаа ч, паспортоо сунгуулахаар бүртгэлийн газар урт дараалалд зогсож байхдаа ч, эмнэлэгт ааш муутай сувилагчид үзүүлж байхдаа ч чихээ дэлдийлгэж, нүдээ нээсэн хэвээр ажиглаж, ажиллаж л байх ёстой. Магадгүй эхний ганц ажиглалтаар ч судлах, сурвалжлах шаардлагатай сэдэв олж болох юм. Дэвтрийнхээ нэг өнцөгт санаагаа жагсаан бичиж, ажигласан бүхнээ сараачин буулгаж бай. Утсан дээрээ дуу хураагуураар тэмдэглэн авах нь илүү дээр.
Гуравдугаарт, сэтгүүлчид үйл явдал, сэдвийн газар очиж, хүмүүстэй ярилцаж, мэдээлэл цуглуулсан боловч “Надад баримт нотолгоо дутаж байна” гэж гомдоллодог. Гэхдээ тэдгээр нь баримт нотолгоо болдгийг ойлгодоггүй. Хэн нэгэнд тохиолдсон зүйл гэхээсээ илүү өөрт тань тохиолдсон зүйл бол үнэнээс нэг их зөрөхгүй баримт нотолгоо бөгөөд үүнээс л бүхнийг эхлэх хэрэгтэй. Үүнийг үнэхээр бодит амьдралд болсныг та мэдэж байгаа тул энэ бол баримт юм. Сэтгүүлчид бол өөрсдийнхөө хувьд хамгийн шилдэг нотолгоо. Энэ давуу талаа ашиглан ажиглалтаас сэдэв босгож, тухайн үед тэмдэглэсэн зүйлсээр нотолгоо хийх хэрэгтэй. Хэзээ ч дурсамжиндаа бүү найд. Сайн камертай гар утас бол маш том давуу тал. Баримт, үйл явдалтай учирдаг л юм бол зураг дар, баримтжуул!