WHAT'S NEW?
  • We are happy to share the Korean edition with you. READ MORE
  • Don’t miss the newest edition – The Chinese manual READ MORE
  • New: Case studies on investigative reporting from the Balkans READ MORE

Эрэн сурвалжлах сэдэв боловсруулахад дараах хоёр бэрхшээл тулгарах аюултай. Нэгдүгээрт, тэнцвэртэй сурвалжилга бэлтгэхэд хувь хүний сэтгэл хөдлөл саад учруулна. Магадгүй та хүмүүст хүргэх гэж буй сэдвээ боловсруулж, баримт нотолгоо дэлгэхийн оронд төрийн албан хаагчдын байгаа байдалд уурлаж бухимдаж, тэднийг буруутгасан, доромжилсон өнгө аясыг илэрхийлж болно. Энэ үед л сэтгүүлч өөрийн мэдрэмж, сэтгэл хөдлөлийн эсрэг зогсож, агуулгадаа сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн эсэхээ нягтлах шаардлагатай.
Хоёрдугаарт, хувь хүнд тохиолдсон үйл явдал олон нийтийн эрх ашгийг төлөөлж чадахгүй байж мэднэ. Ганц тохиолдолд байлаа гэхэд үүнтэй адилхан хэдэн хүний эрх ашиг хөндөгдсөнийг ойлгож мэдэх нь чухал. Тодорхой нэг үйл явдалд өртсөн нь сэтгүүлч учраас тэр үү, эрэгтэй учраас тэр үү, эсвэл эмэгтэй учраас тэр үү гэдэг учир шалтгааныг олж тодорхойлох хэрэгтэй. Бусад хүнд ийм зүйл тохиолдож байгаа болов уу гэж асуу. Энэхүү хандлага өдөр бүр тохиолдож байгаа болов уу, эсвэл зөвхөн өнөөдөр л ийм зүйл болов уу? гэдгийг ч тодорхойлохыг хичээгээрэй. Энэ бэрхшээлийг давж гарахын тулд тухайн асуудлыг нэг тохиолдлын хүрээнд бус өргөнөөр харж мэдээлэх нь чухал юм. Хувийн туршлагаа бичих нь  санаа төдий зүйл болохоос эрэн сурвалжлах биш юм. Тохиромжтой сурвалжилга, мэдээлэл бэлтгэхийн тулд учир шалтгаан хайж, агуулгаа ойлгож, янз бүрийн хүмүүстэй ярилцах шаардлагатай. Ингэснээр та зөвхөн өөрийн гомдол дургүйцлийг илэрхийлж байгаа хэрэг бус, түүнээс ч илүү олон нийтийг төлөөлж чадна.
Ижил төрлийн давуу болон сул талууд тантай мөр зэрэгцэн ажиллаж байгаа бусад хүнд ч бас тохиолдоно. Тэдний туршлага үнэн байж болох ч түмнийг төлөөлж чадах эсэх нь эргэлзээтэй юм. Ойлгомжтой тодорхой мэдээллийг найз чинь танд хэлж болох ч өөрийн биеэр туулаагүй зүйл байж болно. Тухайлбал, “Надад онгоцны буудал дээр хээл хахууль өгөх гэж оролдсон эмэгтэйг таньдаг үеэл байгаа” гэж хэллээ гэхэд тухайн эмэгтэйн нэр, хаяг тодорхойгүй, ярилцлага аваагүй бол зүгээр л нэг хов жив юм. Тиймээс биеэр туулсан тохиолдол , туршлага гэдэг бол сайн сурвалжилгын эхлэл юм. Зөвхөн эхлэл!

Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Төвөөс гаргасан дараах зөвлөмжийг уншаарай:

‘Таны таньдаг зарим хүн мэдээлэл задруулах эрхгүй цагдаа, мөрдөн байцаагч зэрэг албан тушаалд ажилладаг байж болно. Тиймээс танил тал, найз нөхдөөсөө мэдээлэл авахдаа болгоомжил. Тэд  туслахаас татгалзахгүй байлаа ч мэдээлэл өгснөөр амьдралд нь аюул, эрсдэл учирч болзошгүй. Хэн нэгний хувийн мэдээллийг ашиглахдаа ч зөвшөөрөл авч байгаарай.’