WHAT'S NEW?
  • We are happy to share the Korean edition with you. READ MORE
  • Don’t miss the newest edition – The Chinese manual READ MORE
  • New: Case studies on investigative reporting from the Balkans READ MORE

‘Авто радио’, гудамжны худалдаачин, таксины жолооч, зорчигчид, гольфийн талбайн туслагч, түүнчлэн улс төрч, цагдаа нарын ойрын хүмүүс, газрын наймаачид,  бар, кафены байнгын үйлчлүүлэгчдээс илүү хов жив, цуу яриаг салхи мэт хурдан тараах мэдээллийн хэрэгсэл гэж байхгүй.
Гэвч энэ хов жив, үнэн худал нь мэдэгдэхгүй “болсон явдлууд” бидэнд нийгмийн өөрчлөгдөж буй чиг хандлага, бодит өөрчлөлтийг давхар мэдээлж байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ихэвчлэн хөндөж байгаа асуудал, эсвэл үзэгч уншигчдад юу сонирхох хэрэгтэйг нь чиглүүлснээр бурууддаг. Хов жив, цуу ярианд ч гэсэн хэвлэл мэдээлэлтэй адил өөрийн  “хөндсөн асуудал” байдаг.
Сэтгүүлчид эдгээр болсон явдал, хов живийн нарийн учиг, сэжүүрийг үргэлж сонирхон анхаарч, хүмүүсийн ярьж байгаа зүйлсэд нүд, чих тавьж явах хэрэгтэй.   Охид алга болсон нь үнэхээр хүний наймааны гэмт хэрэг мөн үү? Хүмүүс гэрийн нөхцөлд үйлдвэрлэсэн шинэ согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж байгаа юу? Амжилттай бизнесмэн үнэхээр үйл ажиллагаагаа царцаагаад эхэлсэн үү? Эсвэл цагдаагийн томчууд эрүүгийн гэмт хэрэгтнүүдтэй “зузаарсан” нь үнэн үү? гэх мэтчилэн. Авто радио танд энэ бүхнийг хэрхэн болж өрнөж байгаа талаар, мөн олон ийм түүх үнэн байдаг талаар ярина. Харин сэтгүүлчид өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Хүмүүс яагаад ийм зүйлд итгэж байна вэ?  Энэ явдал нь манай цаг үе, улс орны талаар юу илэрхийлж байна вэ? Хүмүүс фэйсбүүкд ямар асуудлаар шуугицгааж байгаа вэ? гэх мэтчилэн.
Эхний алхам бол уг цуу яриаг үнэн эсэхийг баталгаажуулах юм. Үүнд болсон явдлын талаар мэдэж байх гарцаагүй эх сурвалжаас тодруулах хэрэгтэй. Цагдаа нараас алга болсон охидын талаар асууж лавлах, эмч нараас хүмүүс архи хэтрүүлэн хэрэглэж байгаа эсэхийг асуух. Бизнесмэн эрийн ажилчдаас компанийн үйл ажиллагаа ямар байгааг, санхүүгийн шинжээчдээс зах зээлийн чиг хандлагыг асууж тодруулах хэрэгтэй. Хүмүүс сүүлийн үед өмч хөрөнгөө зарж эхэлсэн эсэхийг нягтла. Цагдаагийн үйл ажиллагааг сайтар ажигла. Эндээс тухайн цуу ярианы мөн чанар илэрч байгаа бол тухайн үйл явдлын сурвалжилгыг эхлүүлж болно.