WHAT'S NEW?
  • We are happy to share the Korean edition with you. READ MORE
  • Don’t miss the newest edition – The Chinese manual READ MORE
  • New: Case studies on investigative reporting from the Balkans READ MORE

‘Авлига’ гэх мэт нэр томъёонд маш олон төрлийн гэмт хэрэг орж болно. Тиймээс сэтгүүлчид эрэн сурвалжилга нь залилан хийсэн, хууль зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлсэн (найз нөхөд, гэр бүлийн гишүүддээ давуу тал олгон ажил олгох, гэрээ байгуулах), хахууль өгсөн, албан үүргээ үл хайхарсан,  дутуу хяналт тавьсан эсвэл санаатайгаар үйлдсэн гэмт хэргийн аль нь болохыг тодорхойлсон байх ёстой.
Сайн таамаглал нь  бодит баримтуудыг ашиглан мөрдөн шинжлэх явцад тухайн асуудал бүрэн нотлогдохуйц ( эсвэл үгүйсгэгдэхүйц) байх ёстой. Хоосон, тодорхой бус санааг батлаж нотлох, үгүйсгэх боломжгүй.  Тиймээс эрэн сурвалжлах сэдвийн санааг гаргахдаа бодитой, тодорхой зүйлийг барьж авах нь чухал байдаг. Уурхайчдын тэтгэврийн сангаас өөрийн тансаг амьдралаа хангахын тулд хэдэн арван саяыг хулгайлсан бизнесмэн эр, албан өрөөндөө ганц кофены машин нийлүүлэх гэрээ байгуулах эрхийг эгчдээ олгож орхисон нарийн бичгийн дарга хоёрын хооронд том ялгаа бий. Та эрэн сурвалжлах асуудал сөхөж байгаа бол түүнд ашиглах эрэн сурвалжлах аргаа тодорхойлсон байх ёстой. Хэдий та дөнгөж эхлэж байсан ч энэ талаар заавал авч үзсэн байх хэрэгтэй.  Ингэснээр танд  хууль эрх зүй, мэргэжлийн ёс зүйн асуудлуудыг шийдвэрлэхэд дөхөм юм. Жишээ нь та өөрийгөө нууцлан ажиллах хэрэгтэй  ч байж болно.