WHAT'S NEW?
  • We are happy to share the Korean edition with you. READ MORE
  • Don’t miss the newest edition – The Chinese manual READ MORE
  • New: Case studies on investigative reporting from the Balkans READ MORE

Эрэн сурвалжлах сэдвийн талаарх анхан шатны тойм судалгаа чинь ерөнхийдөө таны таамаглалыг баталгаажуулах эсвэл таньд өөр сэдэв барьж авах ёстойг чинь хэлээд өгнө. Таны дэвшүүлж байсан таамаглал чинь эсрэгээ эргэж ч болох юм. Гэвч та, таны редактор биш, таны эх сурвалж ч биш, зөвхөн та энэхүү  өөрийн сэдвээ товчоор нэгтгэж хүчтэй, анхаарал татахуйц гарчиг өгөх хэрэгтэй. Гарчиг чинь таны сэдэв юуны талаар биш харин хүмүүсийн анхаарлыг үйл явдлын өрнөл рүү хандуулан барьж байхуйц байх ёстой. Гарчиг танд сайн сурвалжилгыг бүтээхэд, тэр бүү хэл хэвлэл мэдээллийн байгууллага энэ үйл явдлыг хэрхэн хүргэх талаар ч бүтээлчээр сэтгэхэд тань туслахуйц байх хэрэгтэй. Мэдээж та сурвалжилгын явцад илүү их мэдээлэл авах бүртээ гарчигаа өөрчлөөд явж болно.  Та л өдий хүртэл явсан шүү дээ!

 


‘Эмч нар нялхсыг зэрэмдэглэж байна‘ VS “Аврагдсан нялхас гудамжинд өвчтэй орхигдлоо“

Сэтгүүл зүйн профессор Марк Ли Хантер нэг удаа  Америкийн эмнэлгүүдэд эмч нар дутуу төрсөн хүүхдүүдийг хэрхэн зэрэмдэглэж байгааг сурвалжлах даалгавар авсан тухайгаа ярьсан байна. Гэвч энэ мэдээлэл огт худал байсныг тэр олж мэджээ. Америкийн консерватив шашны үүсгэн байгуулагчдын лобби АНУ-д нэгэн шинэ хууль гаргасан байна. Хуулиар хугацаанаасаа эрт,  дутуу төрсөн, амьдрах чадваргүй нярайг эмнэлгүүдэд зовиур шаналгаа ихтэй анагаахын шинжлэх ухааны аргыг ашиглан “хүчээр” амьдруулах ёстой болов.  Энэ хууль батлагдахаас өмнө дутуу төрсөн, амьдрах чадваргүй нялхас ч  хагалгаанд орж, элдэв гуурс тавиулах, судсаар хооллох гэх мэт олон төрлийн зовиур ихтэй хагалгаанд оров. Харин ч эмч нар энэ үед түүхэнд байгаагүй олон тооны нялхсыг амьд авч үлдэж байв. Харамсалтай нь аварч үлдсэн нялхас  төрөлхийн архаг хууч өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон өсөв. Үүний зэрэгцээ, консервативууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн халамжийн тэтгэмжийг хасч орхив. Ингээд ядуу, орлого багатай иргэдийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд төрөөс ямар ч дэмжлэггүй болсон байна. Эмч нарын аварсан өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй өч төчнөөн хүүхэд гудамжинд гарах болжээ. Ингээд Хантер энэхүү сурвалжилгандаа анхныхаас бага зэрэг зөөлөн ч яг эсрэг утгатай гарчиг өгсөн байна.