4-р БҮЛЭГ Мэдээллийн Аюулгүй Байдлын Арга Техникүүд

4-р БҮЛЭГ Мэдээллийн Аюулгүй Байдлын Арга Техникүүд

Эрэн сурвалжлах сэтгүүлчид судалгаа шинжилгээнийхээ явцад маш их хэмжээний мэдээлэл цуглуулдаг.  Дийлэнх мэдээллийг компьютерт хадгалдаг.  Хэрэв мэдээллийг электрон хэлбэрээр хадгалж байгаа бол хэрхэн хамгаалах талаар мэдлэгтэй байх ёстой.  Эрэн сурвалжилгын явцад та үргэлж эх сурвалжтай үүсгэсэн харилцаагаа батлан дааж, аюулгүй байлгахад  анхаарах хэрэгтэй. Энэ бүлэгт  электрон мэдээллийг халдлагаас хамгаалах болон үүнтэй холбоотой олон төрлийн програм хангамж, ажлын орчныг хамгаалахад тус болох хэрэгслүүдийг танилцуулна. Ингэхдээ компьютерийн (Mac, Windows) болон ухаалаг утасны (Android, iOS) системтэй  холбоотой мэдээллийг та бүхэнд хүргэнэ.