2. Утсаар хэрхэн аюулгүй дуудлага хийх вэ?

2. Утсаар хэрхэн аюулгүй дуудлага хийх вэ?


Нууц мэдээллийн талаар эх сурвалжтайгаа аль болох биечлэн ярилцахыг хичээгээрэй. Утасны яриаг гуравдагч этгээд хялбархан чагнах боломжтой тул нууц мэдээллийг ямар ч үед утсаар ярихгүй байх хэрэгтэй. Skype гэх мэт өргөн хэрэглэгддэг сүлжээнүүдэд end to end encryption байдаггүй.  Түүнчлэн, WhatsApp, Wire болон Signal нь хоёр төхөөрөмжийн хоорондох дуудлагуудыг нууцалсан байдаг ч 100 хувийн баталгаа өгч чадахгүй юм.

Эх сурвалжтайгаа уулзах газраа товлосон бол утсаа гэртээ орхих, эсвэл унтрааж, батарейг нь салган авсан байх хэрэгтэй.  Түүнээс гадна, та  Faraday Cage утасны гэр ашиглаж болно. Энэ нь цахилгаан соронзон дохиог хаадаг.  Edward Snowden-ий аргачлалд харилцан ярианыхаа нууцлалыг хадгалахын тулд утсаа хөргөгчид хийх юм.

Түүнчлэн,  утсан дээр аппликэйшнүүдийн тоог хязгаарлах хэрэгтэй. Аппликэйшн суулгах бүр аппликейшнд таны утасны тодорхой функц, өгөгдлийн сан зэрэгт нэвтрэх зөвшөөрөл асуудаг. Тиймээс тэдгээр аппликэйшнүүдэд өгөх зөвшөөрлийг аль болох хязгаарлах хэрэгтэй.  Android болон iOS үйлдлийн системтэй гар утасны Privacy тохиргоонд уг зөвшөөрлийг идэвхгүйжүүлэх функц байдаг.  Гэвч аппликэйшнүүдэд хандалтын зөвшөөрлийг өгөлгүйгээр ажиллуулж болдоггүйг санаарай.


Ерөнхийдөө, энэхүү бүлгийн зорилго нь аюулгүй ажлын байрны орчны ач холбогдлыг таниулах бөгөөд эрэн сурвалжлах ажилд аюулгүй байдлыг 100 хувь хангах боломжгүй гэдгийг санах хэрэгтэй юм.  Энд өгсөн мэдээллээр бид танд эх сурвалжтайгаа хэрхэн аюулгүй байдлаар харьцах, мэдээлэгчтэй уулзахаас өмнө ямар арга хэмжээ авахыг дурдсан.  Та одоо эрэн сурвалжлах сэтгүүлзүйн дараагийн алхмуудыг хийхэд бэлэн болсон бөгөөд эдгээрийг доорх бүлгүүдэд тайлбарласан болно: Эрэн сурвалжлах ажлынхаа хамрах хүрээг хэрхэн тодорхойлох вэ? Эх сурвалжтай уулзахдаа хэрхэн оновчтой асуултууд асуух вэ? Хэрэгтэй мэдээллээ олж авахад ярилцлага хийх ямар аргачлал ашиглах вэ?