WHAT'S NEW?
  • We are happy to share the Korean edition with you. READ MORE
  • Don’t miss the newest edition – The Chinese manual READ MORE
  • New: Case studies on investigative reporting from the Balkans READ MORE

Эрэн сурвалжлах хүнд ажлын дараа та өөрийн хийх нээлтийг нийгэмд нөлөөлнө гэж бодох үедээ энэ асуултыг өөртөө тавиад үзээрэй: Надад үнэхээр өгүүлэх түүх бий гэж үү? Эрэн сурвалжилгын амин сүнс болох бүтээлээ хэрхэн хөгжүүлж, бичсэн бэ гэдгээс энэ асуулт урган гарч байгаа юм.

Уншигчдын анхаарлыг татаж, нөлөөлөхийн тулд та бүтээлийнхээ амин сүнсийн талаар бодож, хамгийн нөлөө бүхий дүр зургийг онцлох хэрэгтэй. “Лид нь дүрийг хувь хүн талаас нь гаргасан, үйл явдал болсон газрыг хүчтэй дүрсэлсэн байвал сайн. Гэхдээ эхлэхдээ зөвхөн чухал хэсгүүдийг л гаргах нь зүйтэй. Бусад нарийн ширийн зүйлийг дараа нь тодорхойлж болно” гэж Америкийн ахмад сэтгүүлч Стефен Френклин зөвлөжээ. Үүний зэрэгцээ, та олсон бүхнээ үнэнч шударгаар бичих ёстой. Эрэн сурвалжлах бүтээлтэй чинь авцалдахааргүй дүр бий болгох гэж хичээх хэрэггүй. Мөн болсон явдал, хэргийг хачирлан, сүржигнэхээс татгалзаарай.  Үзэгч, уншигчдынхаа итгэлийг олно гэдэг хамгийн чухал. Худлаа, зохиосон мэт харагдах дүрслэлээр бүтээлээ эхлүүлж, тэр итгэлийг алдуузай.

Бүх мэдээллийг хүргэснийхээ дараа та олж мэдсэн бүхнээ баримт нотолгоотой нь хавсаргах замаар бүхнийг “базаж”, бүтээлээ төгсгөх хэрэгтэй. Эрэн сурвалжлах төгс бүтээл нь “дарь нь үнэртсэн буу“-ны адил хөдөлшгүй баримт, нотолгоотой байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, буруутнууд таны олж илрүүлээд байгаа асуудалд гараа дүрчихжээ гэдгийг батлах учиртай. Харамсалтай нь тун боломжийн болсон эрэн сурвалжилгууд оновчгүй үг сонголт болон нотлох баримт, эсвэл баримтуудаа сайн холбож өгч чадаагүйгээс утга учиргүй болох тохиодол элбэг гардаг. Бүр муугаар бодоход иймэрхүү тааруухан оролдлого бусдын нэр хүндэд халдах гэсэн гүтгэлэг болж хувирдаг.