WHAT'S NEW?
  • Don’t miss the newest edition – Coming soon the Chinese manual READ MORE
  • New: Case studies on investigative reporting from the Balkans READ MORE
  • Great news for journalists from Nepal: Our Nepali edition is online! READ MORE

Тодорхойлолт ба жишээнүүд: Ойлгомжгүй нэр томьёо, хэллэгийг уншигчдадаа тайлбарлаж өгөх, бүтээлийнхээ туршид түүнийгээ баримтлах нь зүйн хэрэг. Мөн ойлгомжгүй зүйлийг жишээ ашиглах замаар тодорхой болгох хэрэгтэй.

Батлагдаагүй ерөнхий ойлголт: “Олонх”, “олон”, “зарим”, “цөөн” зэрэг хэллэгийн утгыг сайтар ойлгож, ялгааг нь анзаарч ашиглах хэрэгтэй. “Олонх” ба “олон”, тэр бүү хэл “бүгд”, “аль нь ч биш” гэдгийн хооронд ч эргэлзээ үүсэх тохиолдол гардаг. Аливаа нэг зүйл асуудлын цорын ганц шалтгаан байна уу, эсвэл шалтгаануудын нэг нь байна уу? “Үргэлж” үү, эсвэл “үе үе” үү? Ийм ерөнхий ойлголтыг жишээ, нэр бүхий хүний эшлэлийг оруулах байдлаар  тодорхой болгох шаардлагатай.

Нэмэлт тайлбар: Өгүүлсэн санаа болгоныг жишээгээр баяжуулаарай. Санааг нь шүүмжлэх гээд эзэн рүү нь дайрч болохгүй. Нотлох баримт, нотолгоог л тойрон хэлэлцэх учиртай юм. Уншигчдад мэдээ хүргэсний дараа үйлдэл хийх, эс үйлдэл хийхийг шийдэх боломжийг олгох нь зүйтэй. Заримдаа санаагаа яв цав ойлгуулахын тулд шууд хэлж, үзүүлэх шаардлагатай болно (мөн мэдээж гүтгэлэг гэж харагдахаас сэргийлэхийн тулд). Мэдээг багцалсан дүгнэлт өгүүлбэрээр дуусгана.

Албаны хүмүүсийн яриаг нотолгоо болгон эшлэх нь: Энэ тохиолдолд эерэг болон сөрөг талуудыг жагсаан бичээд, сурвалжилганд тэнцвэртэй байдлыг баримтлан оруулах хэрэгтэй. Эрх баригчдын үйлдэл, шийдвэрийн цаад шалтгааныг олж харах нь чухал. Тэд яагаад ингэж мэдэгдэв? Нэг бус нэжгээд эх сурвалжуудтай ярилцан, суурь судалгаа, эшлэлийг цуглуулаарай.

Урьдчилсан дүгнэлт, хэвшмэл ойлголт, сэтгэл хөдлөл: Эерэг ч бай, сөрөг ч бай хэвшмэл ойлголтоосзайлсxийж, төвийг сахисан байр сууринаас сурвалжилга бэлтгээх хэрэгтэй бөгөөд талуудын байр сууринд ижилхэн эрүүл өнцгөөр хандах нь зөв. Өөрийн хэлж байгаа зүйлээ нотлох баримтаар баталгаажуул. Цорын ганц хөдөлшгүй баримт дээр түшиглэсэн мэдээнээс олон үндэслэл тайлбар бүхий мэдээ илүү үнэн бодит байх нь бий. Гэхдээ, олж чадвал үндэслэлээс илүү баримт нотолгоо чухал. Эс бөгөөд хоорондын уялдаа сайтай үндэслэлүүд ч тэр үүргийг орлож чадна. Үндэслэлийг цэгцтэй, ойлгомжтой гаргаж тавих, шаардлагатай бол эх сурвалжаар дахин тайлбарлуулахад гэмгүй. Мөн тухайн нөхцлийг нь сайтар бэлтгэж өгөх ёстой. Ингэснээр уншигч, үзэгчдэд болж байгаа үйл явдлын өрнөл, үүсэх нөхцөл байдал, үр дагаврыг ойлгуулна. Мөн түүнлчэн үйл явдалд хамаатай этгээдүүдийн тухайн үйлдлийг хийсэн шалтгаан, арга зам, гарц боломжийг нь харуулсан мэдээлэл өгнө.