1.3.3. Холбоос ба төгсгөл


Бүхий л мэдээ сайн эхлэхийн зэрэгцээ сайн төгсөх хэрэгтэй. Ямар ч бичвэрийн хамгийн чухал хэсэг нь дээрх хоёр болно. Сайн эхлүүлж чадвал уншигчдыг татаж, юуны тухай өгүүлэх гээд байгаа ойлголтыг төрүүлнэ. Судалгаанаас үзэхэд эхлэл сонирхолтой биш аваас уншигч сэдвээс үл хамааран гүйцэд уншдаггүй байна. Яг үүнтэй адилхнаар төгсгөл гэдэг ямагт уншигчийн сэтгэлд хоногшдог хэсэг нь байдаг.

Эхлэлийг хэрхэн бичих вэ?

  • >    Хөрөг эсвэл үзэгдлийг бичих
  • >    Бүх мэдээ биш ч гэсэн мэдээний ерөнхий агуулгыг харуулсан нэг өгүүлбэр байх
  • >    Үр дүн. Тэгээд тэндээсээ бичвэр өрнөж болно.

Ямар ч тохиолдолд тэр мэдээний сэдэв юу гэдгийг хэлэхгүйгээр уншигчийг хэтэрхий чилээгээд хэрэггүй. Эхлэл нийт мэдээ сурвалжилгын 10 хувь байхад хангалттай. Гэхдээ хэтэрхий гол сэдвийг хойшлуулахгүй. Гол сэдэв хаана байна эхлэх тэнд л эхэлнэ, тийм ч их тоо баримтаар нуршиж эхлээд хэрэггүй.

Төгсгөлийг бичихэд ч энэ бүхэн хамаатай:

  • >    Тасархай төгсөлүүдийг эмхлэх (Дүрүүдэд юу тохиолдсон, эсвэл цаашид юу болох)
  • >    Сэдвийг дахин нэг багцалж, яагаад бид энэ асуудлыг анхаарах ёстойг сануулах
  • >    Хүмүүсийг бодолд хөтлөх төгсгөл хийх
  • >    Нөхцөл байдлыг дахин тодотгох. Асуудлыг дахин сануулж, тулгарч буй итгэл найдвар, бэрхшээл, холбоотой өрнөлүүдийг сануулах
  • >    Анх уншигчидтай уулзсан хүмүүс рүүгээ эргэж очин, хаалтын үгс хэлүүлэх

Зүгээр л төгсгөхийн тулд төгсгөл битгий бичээрэй. Цаг хугацаа харуулна гэж үзэгчдэд хэлэхээс зайлсxий. Та өөрөө эрэн сурвалжлагч атлаа ямар ч шийдэлгүйгээр орхих нь уншигчийн итгэлийг хөсөрдүүлсэн хэрэг.

Мэдээг хэлхэхтэй дүйцэхүйц чухал нэг зүйл бол параграфаас параграфийн хооронд эсвэл хэсгээс хэсгийн хоорондох мэдээний шилжилт юм.

Энэ бүхнийг нэгтгэхэд доорх зүйлсийн анхаарууштай:

  • >    Сэдвээ тогтмол дурд
  • >    Санаануудаа хооронд нь уялдуулах, ойлгомжтой болгохын тулд зүйрлэл ашигла. Жишээ нь байгаль орчныг эрхтэн тогтолцооны систем болж ажилладаг хүний биетэй зүйрлэж болно.
  • >    Мэдээнд нэмэр болохуйц дүрс, биет, зүйр үг, эсвэл аливаа нэг наалдацтай зүйлийг мөн ашигла.
  • >    Ярвигтай нотолгоог ойлгуулах гэж зүдрэх үед энгийн үгсийг ашиглах нь уншигчдын ойлголтонд дөхөмтэй. Ижил санааг үргэлжлүүлж байгаа бол ТҮҮНЧЛЭН, утгын чиглэл өөрчлөгдөж байгаа бол ГЭВЧ, үйл явдал дарааллаж байгаа бол ТИЙМ УЧРААС, ТҮҮНИЙ ДАРАА гэх мэтчилэн чиглүүлэгч үгсийг зөв хэрэглээрэй.

Анхны нооргоо бичсэний дараа, мэдээ сурвалжилгыг бэлдэх явцад цуглуулсан арвин их мэдээллийн зарим нэг нь хоцрогдсон, шинэчлэгдсэн байх магадлалтай тул дахин нягтлах нь зөв. Мөн энэ хооронд холбоотой шинэ ололт нээлт, баримт гарч ирсэн байх ч боломжтой. Тиймээс дахин нэг цахим хайлт хийгээд үзэхэд гэмгүй. Гэхдээ хэвлэмэл мэдээг нийтлэхдээ тэр чигээр нь 2 баганад хуваагаад нийтлэх нь уншигдахад хэцүү. Тиймээс чиглүүлэгч үгнүүдийг догол мөрөөс урагш гарган байрлуулсан ч болно. Сайн сурвалжилга, сайн мэдээнүүдийг нэгээс илүү удаа засаж бичсэн байдаг. Бичвэртээ засвар хийнэ, хянана гэдэг нь “тансаглал“ нэмэлт ажиллагаа биш ээ. Харин ч боломж таарвал заавал гүйцэлдүүлэх ажлын нэг хэсэг юм. Хэрвээ бичсэнээ өөрөө хянана гэдэг хэцүү санагдаж эхэлвэл, тэр ажилдаа туслах багийн гишүүн, хамтран зүтгэгч олоорой. Багаараа хийсэн ажил хамгийн сайн нь байдаг.