WHAT'S NEW?
  • We are happy to share the Korean edition with you. READ MORE
  • Don’t miss the newest edition – The Chinese manual READ MORE
  • New: Case studies on investigative reporting from the Balkans READ MORE

Анхааруулга: Энэхүү зөвлөмж нь телевизийн мэдээг бичих цогц гарын авлага биш боловч телевизийн мэдээг зөв хэллэг, бүтэцтэйгээр өгүүлэн хүргэхэд тустай санаануудыг агуулсан болно.


Бүхий л телевизийн мэдээнүүд дүрс болон дуу бичлэг гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Гэхдээ яг ижил дүрс дуу нь нөхцөл байдлаасаа шалтгаалаад тэс ондоо утгыг илэрхийлэх боломжтой. Үзэгчийг мэдээг бүрэн ойлгож байгааг бататгахын тулд нэмэлт тайлбарыг ашигладаг. Туйлын ухаалаг бичигдсэн текст л гэхэд ердийн нэг дүрс зургийг тун шинэ өнцгөөс харах боломжийг үзэгчдэд олгоно. Радиод бол бичигдсэн мэдээн дээр нэмэлтээр өгүүлэх текст тухайн нөхцөлд хүч нэмж өгдөг. Харин телевизэд дүрс дангаараа мэдээний 85%-ийн нөлөөллийг үүрдэг. Уйтгартай тааруухан зургийг сайн бичсэн текст авч гарна гэж телевизийн мэдээнд байхгүй. Тиймээс дүрс, дуу хоёулаа телевизийн мэдээнд чухал үүрэгтэй. Үүнийг өөрөөр чихэнд зориулж бичих, зургаар бичих, дуугаар бичих гэж нэрлэх нь бий.

Эхлээд камерт үлдсэн дүрсээр мэдээгээ бэлд. Дараа нь нухацтай сонгосон үгсийг ашиглан текстээ бэлдээрэй:

  • (a)    Мэдээний хамгийн гол өнцгүүдийг цохон тэмдэглэ
  • (b)    Зөвхөн тодорхой нэг өнцөг харуулж байгаа дүрс, яриаг зөв хуваарилалттайгаар оруул
  • (c)    Үзэгчдийн анхаарлыг татах хэсгүүдэд онцгой ач холбогдол өг
  • (d)    Өөр өөр дүрс, яриаг хооронд нь уялдуулж, ямар дарааллаар өрнөж байгааг харуул
  • (e)    Дүрс яриаг нөхцөл байдалтай холбо
  • (f)    Ашигласан дүрс, яриаг өөр тайлбар, санаатайгаар дахин ашиглан харуулж болно. (гэхдээ сэдвээсээ хазайж, хэлтийж болохгүй)

Хөтлөгч сурвалжлагчид мэдээнийхээ ач холбогдлын дарааллыг мэдэж байх учиртай. Гэхдээ тэглээ гээд тэд бас үзэгчид, мэдээ хоёрын дунд байнгын тээг, саатуулагч мэт ажиллах ёсгүй. Мэдээнд тань үйл явдалд нэн чухал хамааралтай хүн байвал түүний яриаг мэдээний эхэнд оруулан багтааж болно.

Телевизийн нэвтрүүлэг, хэвлэмэл мэдээ хоёрын ялгаа:

   Уншигчид хэвлэмэл мэдээг дараа нь завтай үедээ эсвэл ойлгоогүй үедээ дахин дахин унших боломжтой. Телевизийн нэвтрүүлгийг тухайн агшиндаа амжаагүй бол ахиж үзэж завдахгүй байх нь бий.

>    Хэвлэмэл мэдээний алдааг уншигчид олж харах магадлал өндөр. Нэвтрүүлгээр гарах бага сага алдааг харин анзааралгүй өнгөрөөх нь бий.

>    Хэвлэмэл мэдээг уншиж байхдаа уншигч аль хэсэгт нь явж байгаагаа хараад л мэддэг бол телевизийн нэвтрүүлгийг шууд олж хармагцаа хаана нь явж байгааг таамаглахад хэцүү.

>    Хэвлэмэл мэдээг уншиж байгаад завсарласан ч эргээд хаанаас ч төвөггүй эхэлж болно. Харин телевизийн мэдээг ухрааж үзэх эсвэл интернэтээс л хайх боломжтой.

   Телевизийн нэвтрүүлэг нь хөгжим, дуу, зураг ашигладгаараа үзэгчдэд итгэл төрүүлэх нь илүү (Энэ үнэн, би бүр зурагтаар харсан). Энэ утгаараа үнэн гэдэг ойлголтыг илүү хүчтэйгээр төрүүлж байдаг.

>    Телевизийн нэвтрүүлэг гэдэг зөвхөн тухайн мөчдөө оршино. Подкастийг эс тооцвол телевизийн нэвтрүүлэг сонин шиг бариад суух бодит биегүй бүтээл билээ.

>    Үзэгчийн урдуур жирэлзээд өнгөрдөг гэдгээрээ телевизийн мэдээнд төвлөрөх хэцүү. Энэ зуур үзэгчдийн тархинд урт хугацааны санамж үлдэхээс илүү тухайн үеийн сэтгэгдэл давамгайлдаг.

>    Телевизийн мэдээнд өндөр түвшний мэдлэг шаардлагагүй гэхдээ олон талт ерөнхий мэдлэг хэрэгтэй.

>    Телевизийн мэдээ үзэмжийн хувьд сонингийн саарал өнгөнөөс мэдээж хавьгүй дээр. Гэвч уншихад их цаг зарцуулах ч хэвлэмэл мэдээнээс илүү нарийн мэдээлэл авдаг.

Эдгээр шалтгаан, телевизийн нэвтрүүлэг, үзэгчдийнх нь шинж чанараас болоод телевизийн мэдээний хэллэг хандлага хэвлэмэл мэдээнээс өөр байдаг. Гэвч нөгөө талаар та маш их мэдээлэл, тоо баримтыг хязгаарлагдмал цаг хугацаа орон зайд хүнд хүргэх гэж байна. Тэр дундаас “од“ баримт буюу хамгийн анхаарал татууштай баримтыг нь шүүрч аваад эрэн сурвалжлах ажлаа эхлүүлэх нь зүйтэй.