1.3. Нууц мэдээллийг үнэлэх


Олон үйл явдал ямар хууль зөрчигдөж байгаа талаар нууц мэдээллийн эх сурвалжаас эхтэй байдаг. Жишээ нь цагдаагийн албаны эх сурвалж танд автомашины рекетүүдийн гэмт хэрэгт цагдаагийн дарга оролцсон, салсан эхнэр, нөхөртөө хонзогносноос хуучин эхнэр эсвэл нөхрийнхөө татвараас зайлсхийдэг байсан мэдээллийг тогтмол уншдаг сонинд нь өгөх, улс төрч харилцаа сайтай байдаг редакцидаа засгийн газрын тендерт өрсөлдөж байгаа харилцаа таарамжгүй байгаа компани эсвэл тендерийн хорооны гишүүний тухай мэдээлэл өгөх гэх мэтчилэн. Гэвч энэ мэдээлэл нь бүхэлдээ үнэн байх албагүй юм. Тодорхой хэсэг нь хэн нэгнийг хохироох зорилготой худал мэдээлэл байж ч болно. Үүнд зөвхөн асуудал хөндөн гаргахад зориулагдсан тодорхой хэсэг нь ч үнэн байж болно.  Үнэн ч бай, худал ч бай та энэ асуудлыг нягталж шалгах хэрэгтэй. Сурвалжлах ажлаа эхлүүлэхээс өмнө дараах асуултыг өөртөө тавина уу.

  • >   Энэ мэдээлэл байгаагүй бол би энэ сэдвээр бичих байсан уу?
  • >   Энэ сэдэв үнэхээр миний дэлгэхийг хүсдэг тэр асуудал мөн үү?
  • >   Ил болсон энэ үнэн олон нийтийн эрх ашигт хамааралтай юу?

Хэрэв мэдээлэл тань өөр баримтаар давхар нотлогдож байгаа бол  дээр дурдсан цагдаагийн дарга автомашины рекетүүдийн гэмт хэрэгт оролцсон явдалд эрэн сурвалжилга хийх эргэлзээнд таны өгөх хариулт тийм, тийм, бас дахин тийм байх болно.


Авлига, хээл хахууль – Зоосны хоёр тал

Тендерийн хорооны гишүүн эсвэл татвараас зайлсхийсэн мэдээллийг өгөгч эхнэр, нөхрийн нөхцөл байдалд та ямар арга хэмжээ авах вэ? Хуучин эхнэр эсвэл нөхөр нь хууль зөрчсөн байж болзошгүй ч нийгмийн хэв журам, олон нийтийн эрх ашигт төдийлөн нөлөөлөхгүй хэн нэг хувь хүний тухай мэдээлэл өгсөн байна. Энэ асуудал авлига хээл хахууль, татвараас зайлсхийх гэмт хэргийг төрийн бүтцийн түвшинд эмхлэн цэгцэлж чадсан улс орнууд эсвэл зарим нэг нийгмийн бүлгийн зан төлөвт нутагшсан  газруудад дийлэнхдээ тохиолддог.
Сэтгүүлчид хэн нэгний хууль зөрчсөн үйлдлийг илрүүлэн дэлгэснээр бусдад  сургамж болж, үүний үр дүнд авлига хээл хахуультай хийх тэмцэл шат ахин сайжирдаг гэж үздэг. Мэдээж хэрэг энэ бол үнэн. Илчлэгдэх айдас нь  луйвар хийхээр санаархаж байгаа хэн нэгэн албан тушаалтныг зогсоож бага хэмжээгээр  ч гэсэн ард түмний мөнгийг хэмнэнэ. Энэ нь татвар төлөгчдийн мөнгө учраас олон нийтэд энэ талаар “мэдэх эрх” нь байгаа. Гэвч хэвлэлээр тоо томшгүй олон хууль зөрчигч албан тушаалтнуудын талаар мэдээлэх нь авлига хээл хахуулийг бууруулахад нэг их нөлөө үзүүлж байгаагүй юм. Учир нь авлига хээл хахууль бүх ажил бизнес, байгууллагын бүтцийн түвшинд архагшсан байдаг. Зарим тохиолдолд бүр энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын бүтцийн түвшинд ч бүрэлдэж бий болсон байдаг.
Сэтгүүлчдийн хувьд хувь хүн, албан тушаалтантай хөөцөлдөх бус харин авлига хээл хахуулийн жинхэнэ голомт болж, цэцэглэн хөгжүүлж байгаа системийг нь илрүүлэн, бүхэлд нь дэлгэснээр энэ асуудлыг шийдвэрлэх бодит хүчин зүйл болдог. Эрэн сурвалжлах сэтгүүлч та ‘татвараас зайлсхийх гэмт хэрэг нэмэгдсэн нь төрийн үйлчилгээний эмнэлгийн хангамж дутагдаж байгаатай шууд холбоотой’ гэдгийг нотолж чадах бол үүний талаар гомдоллосон мэдээ хийхээс илүүтэйгээр олон нийтэд баримтаар хүргэн тайлбарлах үүрэгтэй. Хэрэв авлигад орооцолдсон албан тушаалтан, фракц бүлэглэлүүд авлигатай тэмцэх байгууллага, албан тушаалтныг ашиглан таны гэрэл тусгасан асуудлыг өөрсдөөсөө холдуулж, гэмт хэргийн мөрөө баллаж чадсан бол та иргэдэд улс төрийн нууц үйл ажиллагаатай холбоотой гэмт хэргийн мэдээллийг хүргэсэн гэсэн үг.