1.1. Нууц Үгийн Аюулгүй Байдал


Компьютер, гар утсаа нээхэд та нууц үг хийх шаардлагатай байдаг.  Та Wi-Fi төхөөрөмж болон  и-мэйл хаяг руугаа нэвтрэхдээ  нууц үг ашигладаг байх хэрэгтэй. Та мэдээллээ кодолж нууцалсан ч давхар нууц үгээр хамгаална.  Тиймээс найдвартай нууц үг бол мэдээллийг аюулгүй хадгалах гол алхам юм. Та хэдий чинээ нууц үгээ ойр ойрхон  солино төдий чинээ мэдээллээ сайн хамгаална. Та гар утас, комьпютер гэх мэт хэрэгслийнхээ нэвтрэх код болон өөрийн мэйл, мессенжер  хаягийнхаа нууц үгийг хамгийн багадаа  гурван сард нэг удаа солих  ёстой.  Wi-Fi төхөөрөмжийн нууц үгийг доод тал нь  жилд хоёр удаа солих хэрэгтэй. Бусад хэрэгслийнхээ  нууц үгийг  жилдээ  нэг удаа өөрчлөөрэй.

Найдвартай нууц үг зохиох зөвлөмж:

  • >   Эккаунт /хаяг/ бүр өөр нууц үгнүүдтэй байх
  • >   Толь бичигээс  олдох үгийг ашиглахгүй байх
  • >   Гэр бүлийнхээ гишүүд, найз нөхөд, гэрийн тэжээвэр амьтдынхаа нэр, төрсөн огноо зэргийг ашиглахгүй байх
  • >   Аль болох урт нууц үгтэй байх, 15 тэмдэгттэй нууц үг найдвартай сайнд тооцогддог
  • >   Нууц үгэнд санамсаргүй байдлаар  жижиг, том үсгүүд, тусгай тэмдэгт, цифрүүд оруулсан байх

Ихэнх хүмүүст  нууц үгийг тогтооход бэрхшээл тулгардаг. Харин энэ байдлаас зайлсхийх нэг арга бол товчлол ашиглах юм. Жишээ нь:WIw8,mlbtmcitt (When I was 8, my little brother threw my cat in the toilet’).

Хэрэглээний эсвэл мэргэжлийн  компьютераас таны нууц үгийг задлахад хэр хугацаа шаардагдахыг туршиж болдог олон сайт байдаг. Үүний нэг бол Kaspersky. Иймэрхүү сайтад жинхэнэ нууц үгээ оруулснаар аюулгүй байдал алдагдаж болох тул  ижил төстэй байдлаар оруулж турших хэрэгтэй.

Хэрэв та эккаунт бүрийнхээ нууц үгийг санахгүй бол KeePass эсвэл Safe in Cloud зэрэг аппликэйшнийг ашиглаж болно. Эдгээр нь таны нууц үгийг аюулгүй хадгалан, мэдээллийг нууцлах бөгөөд та зөвхөн ганц найдвартай “Мастер” нууц үгээр л хандан орох боломжтой. Мөн энд нууц үг үүсгэгч ч байдаг.  Эдгээрийг та гар утасны аппликэйшин дотроос суулгах боломжтой.

Нууц үгээ хадгалж, хамгаалахын зэрэгцээ та нэг удаагийн нууц үг (OTP)  ашиглах зайлшгүй шаардлагатай. Эдгээр нууц үгүүд нь зөвхөн нэг удаад л ашиглагдах бөгөөд (2FA) стандарт нууц үгэн дээр чинь нэмэлт нууцлал болон ашиглагддаг. Энэ аргыг банкны гүйлгээ хийхэд ашигладаг TAN үүсгэгчтэй харьцуулж болох юм. OTP нууц үгийг Google Authenticator (Android/iOS), Authenticator Plus (Android) болон 2STPAuthenticator (iOS) үүсгэн тусгай тэмдэгт, мессежний аль алинаар хүлээн авч болдог. Facebook,Gmail эсвэл Twitter гэх мэт маш олон  сүлжээнүүд OTP нууц үгийг аль хэдийнэ санал болгодог болсон.  Өөр бусад и-мэйл сүлжээнийхэн (жишээ нь Mailbox) 2-factor-authentication стандарт нууц үгийг санал болгодог. OTP нууц үгийг ашиглаж эхэлсэн сүлжээнүүдийн байнга шинэчлэгдэж байдаг жагсаалтыг та twofactorauth.org сайтаас үзэж болно.