1.3.4. Биет байдлаар хадгалах


Маш нууц баримт бичгийг хадгалахад та тэр бүр олон хувилаад байх хэрэггүй л болов уу. Энэ тохиолдолд, файлаа бүгдийг нь сканнердаад хатуу дискэндээ эсвэл USB дискэндээ хадгалах хэрэгтэй. Түүнчлэн файлуудаа давхар шифрлэн хамгаалах хэрэгтэй гэдгээ мартуузай. Үүний дараа хэрэв таныг хэн нэгэн мөрдөн тагнаж байгаа бол энэ дискүүдээ нуух аюулгүй газрыг олох хэрэгтэй. Аливаа зүйлийг нуух хамгийн сайн газар бол сейф эсвэл цоожтой шүүгээ сав байдаггүй гэдгийг санаарай. Түүнчлэн та үзэг, ээмэг, бугуйвч болон бусад зүйлд нуух хэмжээтэй жижиг USB диск ашиглаж ч болох юм. Та нууц мэдээллээ хадгалах хамгаалах газрыг сонгохдоо аль болох шинэлэг, хүний санаанд оромгүй газар нуух хэрэгтэй. Гэхдээ нуусан газраа өөрөө мартчихалгүй олдог байх ёстойг анхаараарай.