1.3.6. Мэдээллийг аюулгүй байдлаар устгах


Хэрэв таныг мөрдөн тагнаж байгаагаас та компьютер дэх бүх мэдээллээ устгах шаардлага тулгарсан бол дараах зааварчилгааг дагаарай:  Компьютерийн delete товчлуураар устгаж болохгүй; Ингэснээр таны тухайн файл руу хүрэх зам л харагдахгүй болдог болохоос үндсэн файл чинь төхөөрөмжийн чинь хатуу дискэнд хэвээрээ хадгалагдаж байдаг учир гуравдагч этгээд хялбархан сэргээн авах боломжтой.

Энэ арга зүй  нь  дижитал зургийн аппаратнуудын адилаар зөөврийн дискнүүдийн хувьд ч мөн адил.  Бүхий л замаар өөрийн мэдээллээ бүрэн устгах аргыг эрэлхийл. Жишээлбэл та Eraser, Secure Eraser ( Windows-д хоёуланд нь) болон Super Eraser (Mac)-г ашиглаж болох юм.  Эдгээр программууд нь  өөр өөр матриц ашиглан таны файлыг маш олон тооны тоон өгөгдлөөр давхарлан бичэснээр эх файлыг сэргээх аргагүй болгодог.

Үүнээс гадна, та төхөөрөмж дээрх аливаа програм хангамжуудыг тогтмол устган, дахин шинээр суулгаж байхыг (жилд хоёроос доошгүй удаа) зөвлөж байна.  Мөн файлуудаа устгах зорилгоор дискүүдэд формат хийхдээ хатуу дискээ тэр чигт нь форматлахаас урьдчилан сэргийлж анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Тиймээс та дээр санал болгосон програм хангамжуудыг ашиглан энэ үйл ажиллагааг аюулгүй гүйцэтгэх боломжтой.