1.3.1. Firewall, антивирус болон HIP програм хангамж


Та төхөөрөмжнийхөө firewall-ыг идэвхижүүлсэн байх нь маш чухал юм.  Эдгээр  програм нь таны төхөөрөмжийг интернэттэй холбогдоход ашигладаг өгөгдлүүдийг хянадаг. Энэ програм хангамжууд нь яг л баарны үүдэн дэх хамгаалалтын ажилтан шиг ажилладаг. ”Firewall” бүр нь интернэтээр дамжин ирсэн гадны зочин нэг бүрийг төхөөрөмж рүү нэвтрүүлэх, таны сүлжээ рүү дэлгэрэнгүй мэдээлэл илгээх эсэхээ шийдвэрлэж байдаг. Цоожгүй үүд хаалга бүр хорон шинжтэй гадны програм хангамж, вирусыг төхөөрөмж рүү нэвтрүүлэн, хялбархан хохирол учруулдаг. Ихэнх компьютерүүдын хувьд та системд firewall-ийг өөрөө идэвхижүүлэх боломжтой байдаг бөгөөд “firewall”-оос гадна өөр бусад гадны McAfee, BitDefender болон Kaspersky гэх мэт хамгаалалтын програм хангамжуудыг давхар суулгах хэрэгтэй байдаг.

Watch how to enable a system’s firewall on your Windows computer or on your Mac. Та гар утсан дээрээ firewall-ыг нь идэвхижүүлэн, NoRoot Firewall эсвэл NetGuard (Android), Norton (iOS) гэх мэт антивирусны програм хангамжуудыг давхар суулган ажлуулах боломжтой.

Интернет эх сурвалжуудтай мэдээлэл солилцон харилцсаны дараа таны төхөөрөмжийн мэдээллийн аюулгүй байдалд халдан нэвтэрч, үйл ажиллагааг тань хянаж, нууц үгнүүдийг хүртэл хулгайлах боломжтой. Тиймээс зөвшөөрөлгүй суусан байж болзошгүй хорон шинжтэй програм хангамж, вирусээс хамгаалах ёстой юм.

Антивирусын програм хангамжууд нь эдгээр вирус, бусад програм хангамжуудыг системд хайж, тэднийг систем дэх мэдээлэл рүү нэвтрэх замыг нь хааж устгадаг. Эдгээр антивирусны програм хангамж нь зөвхөн таны компьютерийг хамгаалаад зогсохгүй, гар утсыг тань ч хамгаалж байдаг. Компьютерт ашиглаж болох бидний зөвлөж байгаа бүтээгдэхүүн нь ESET, Kaspersky, Bitdefender (Windows, Linux), Microworld, Bitdefender, AVG (Mac) юм.  Харин ухаалаг утсанд хэрэглэж болох програмууд нь Avast Mobile Security (Android) болон Norton, Lookout (Mac) юм.

Ихэнх хүмүүс дээр дурдсан эхний хоёр аппликэйшныг өмнө нь сонсож наад зах нь нэг удаа антивирусны программыг суулгаж үзсэн байдаг. Гэсэн ч ашиглагдаж байгаа мэдээллээ бүрэн хамгаалахад (HIP) буюу таны төхөөрөмж, сүлжээний үндсэн системийг хянан, хамгаалж байдаг нэмэлт програм хангамжуудыг суулгах хэрэгтэй юм. Энэхүү нэмэлт урьдчилан сэргийлэх програм хангамж нь систем, сүлжээг хянан, бүх боловсруулалт, юу таны төхөөрөмж, сүлжээний үндсэн системийг хянан, хамгаалж байсан аливаа мэдээллийн аюулгүй байдлын зөрчлийг мэдээлж байдаг.

Malware буюу вирусыг илрүүлэхэд HIP програм нь таны одоогийн хэрэглэгчийн загвар жишээг програм хангамжийг ашигладаг байнгын хэв маягтай чинь харьцуулж байдаг. Энэ төрлийн аюулгүй байдлын үйлчилгээг үзүүлдэг програм хангамж бол McAfee юм.

Өнгөцхөн харахад, энэ бүх аюулгүй байдлын програм хангамжийг суулгах нь сүрдэм, төвөгтэй ажиллагаатай мэт санагдах боловч энэ гурван хэрэгслийг бүгдийг нь нэг програм хангамжинд багтаасан нь ч байдаг. Эсвэл нэг нэгнийхээ үйл ажиллагааг дэмждэг гурван өөр програм хангамжуудыг суулгасан ч болдог. Жишээ нь үйлдлийн систем бүрт эдгээр хэрэгслүүдийг бүгдийг нь багтаасан програм хангамж нь McAfee, BitDefender болон Kaspersky юм. Жил бүр мэдээллийн аюулгүй байдлыг хангах салбарт ажилладаг програм хангамж боловсруулагч, нийлүүлэгч компаниудыг хооронд нь сорьж, байр эзлүүлэн жагсаадаг маш олон тооны байгууллага, сэтгүүлүүд байдаг. Тиймээс аливаа програм хангамж худалдан авахаасаа өмнө одоогоор ямар компани, ямар антивирусны програм хамгийн сайн үйлчилгээ үзүүлж байгааг судлан мэдэх боломжтой юм.