2.3. Компьютерын тусламжтайгаар сурважлах нь (КТС)


Компьютерын тусламжтайгаар сурвалжлах гэдэг нь сэтгүүлч нь мэдээ бэлтгэхийн тулд мэдээлэл цуглуулах эсвэл дүн шинжилгээ хийхдээ компьютер ашиглахыг хэлдэг. Ялангуяа интернет нь сэтгүүлчдийн авах боломжтой мэдээллийн хүрээг тэлж, зохион байгуулах, олж авах, задлан шинжлэх чадварыг огцом тэлсэн. Алдартайгаас ДакДакГоу (DuckDuckGo) болон дөрөв, таван хайгуулын талбараас зэрэг хайдаг мета-хайгуулын аргачлал бий. Цахим хуудаснаас үр өгөөжтэй хайгуул хийх нэг арга нь холбогдолгүй үр дүнг харуулахаас сэргийлж, түлхүүр үг, холбоо үгсээ хангалттай тодорхой бичих юм. Хайх шалгуураа тусгайлан зааж, үр дүнгээ тултал нь ашиглах боломжтой. ДакДакГоу ашиглахдаа цаг хугацаа, бүс нутаг, хэл зэргээр ангилан шүүх, эсвэл хайлт бүрийн үр дүнгээ тоогоор хязгаарлах судалгааны арга ч ашигладаг.

Түлхүүр үгээр өөрийн хайж байгаа сэдвээ нарийвчлан харахад хэрэгтэй ч дангаараа хангалттай биш. Some researching tricks can be found on the website of Research Clinic or in this video. Та Жон Смит гэдэг хүний тухай мэдээлэл хайж байна гэж бодъё. Хайлтын мөрөнд Жон Смит гэж бичин хайвал тус хоёр нэрийг харуулсан олон мянган баримт гарч ирнэ. Ийм хайлтын үр дүнд хөл алдахгүйн тулд Жон Смиттэй холбоотой түүний төрөлх хот, мэргэжил зэрэг онцгой шинжүүдийг оруулж болно. Хэрэв интернетээс хайсан мэдээллээ олон нийттэй хуваалцах, дэлгэцэн дээрх мэдээллээ зураглан хадгалах тохиолдолд сурталчилгааны цонхыг хааж, эрээ цээргүй мэдээллийг арилгавал зохино. Зөвхөн өөртөө зориулан мэдээллийн сангаа  зохион байгуулалтад оруулж, хайхад амар байдлаар хийгээрэй. Интернетээс баримт бичиг хадгалах, ярилцлагын тэмдэглэлээ хуулахдаа мэдээллээ эргээд олоход хялбар байдлаар бэлтгээрэй.

Өмнө дурдсан төсөл удирдах аргачлалыг ашиглаж болох юм. Компьютерын тусламжтайгаар сурвалжлахад ёс зүйн асуудлыг давхар санаарай:

  •   Аль болох дэлгэрэнгүй эшлэл, цахим хуудасны холбоосоор дамжуулан эх баримтаа уншихаар оруулах, өөрийн олж ашигласан мэдээллээ ил тод байлгаарай.
  • !   Мэдээллийн огноог шалгах зэргээр өөрийн мэдээллээ маш нарийн нягтлах.
  • !   Тоон мэдээлэл, бүртгэлээс зөв зүйтэй дүгнэлт хийх. Уншигчид тооцоо хийж чадахгүй тул зөвхөн таны бичсэнд итгэх хэрэгтэй болно.