4.1. Жиших, харьцуулах бүлэг


Хоосон тооноос олон зүйл гаргаж чадахгүй. Нийт хүн амын тодорхой хэсгээс  түүвэр хийсэн болохыг санаарай. “Таван эмчийн дөрөв нь” гэх нь итгэл үнэмшилтэй сонсогдох ч Англид мэргэжлээрээ ажиллаж байгаа 20 эмчээс авсан бол 16 эмчийн хариулт хангалттай биш. Тэд нийт  эмч нар юу бодож, эргэцүүлж байгааг төлөөлөхөд хангалтгүй байна.

Түүвэр судалгаанд  олон шалгуур тавьж харах хэрэгтэй. Жишээлбэл, сэтгүүлчид улс даяар судалгаа хийхдээ эсрэг тэсрэг байр суурийг тусгахын тулд бүх төрлийн хот, эмнэлгээр орсон эсэхийг асууна. Утсаар ярьсан, цахимаар харилцсан эсвэл нүүр тулж уулзсан зэрэг ямар аргаар судалгаа авсан бэ? Сэтгүүлчид судалгааны итгэл үнэмшилтэй байдлыг нягтлахын тулд сэдэв, үр дүнгээс хамаарч харилцан адилгүй шалгууруудыг тавьж болно.