Албан ёсны хэвлэлийн төлөөлөгч, лоббичдыг “давхар бодолтой нөхөд” гэдэг. Тэд ажил олгогчийн зүгээс хариуцсан ажлыг гүйцэтгэх, үйл явдал дээр хамгийн эерэг тайлбарыг “давхар” хийхээр хөлслөгдсөн байдаг. Давхар бодолтой нөхдийг таних тийм ч амар биш. Жишээлбэл сайдын албан ёсоор томилсон хэвлэлийн төлөөлөгч ил байдаг. Гэтэл ямар нэгэн үйл явдлыг эсвэл аль нэг талыг хөхиүлэн дэмжихээр нууцаар хөлслөгдөн сэтгүүлчдийн тухайд яах билээ? Нүднээс далд ажиллаж байгаа алба хаагч эсвэл арилжааны эх үүсвэрээс далдуур авсан мэдээлэл байвал яах бол? Ямар нэгэн бүтээгдэхүүнийг сурталчлахаар арилжааны компаниас хөлс авсан “мэргэжилтэн” ч юм уу? Сайтар шалгаагүй цахим хуудаст нэргүйгээр өгсөн материал байж ч мэднэ. Бидний тэр бүр мэдэхгүй “давхар бодолтой” нөхөд том, жижиг асуудалд оролцох нь ихэссээр байна. Жишээлбэл, АНУ-ын Засгийн газар Персийн булангийн талаарх олон нийтийн ойлголтыг “удирдан залах” зорилгоор арилжааны компанийг ашигласан ба уг байгууллагын удирдах албан тушаалтан өөрийгөө “мэдээллийн дайчин” хэмээн ам бардам нэрлэж байв.
Харин хуурамч мэдээнээс илүүтэйгээр танигдсан давхар бодолтой нөхрийн учрыг олоход амар. Та сайдын хэвлэлийн төлөөлөгч асуудлыг далдлах, амжилтыг тодруулах үүрэгтэй хөлсний ажилтан болохыг мэднэ. Худлаа хэлж байгааг багахан судалгааны үндсэн дээр хялбархан нотлох боломжтой учир ур чадваргүй нэгэн байдал удалгүй баригдана. Уулзахын өмнө урьдчилан судалж, сайн ярилцах техникийг хослуулснаар бултах боломжгүй, чулуу хөөлгөхөөс сэргийлж чадна. Та өөрийнхөө ажлыг хийдэгтэй адил хэвлэлийн төлөөлөгч ажлаа хийж байгааг санаарай.
Албан ёсны хэвлэлийн төлөөлөгч, засгийн газар, томоохон корпорациуд хүртэл өөрийн удирдлагын зорилгыг олны нүднээс далд бэхжүүлэх, заримдаа бүр өөрсдийгөө дэмжүүлэхээр тагнуулын алба ажиллуулдаг. АНУ-ын Засгийн газар өөрийн тагнуулын албаар дамжуулан Садам Хуссейны “Үй олноор устгах зэвсэг”-ийн тухай зохиомлоор хэвлэл мэдээлэлд тарааж байсан ч хожим ийм үйл явдал болоогүй нь илэрсэн байна.
Болсон явдлыг зохиомлоор тараах нь тусгай албаны бүхэл бүтэн хэлтэс дангаар хариуцаж хэвлэл мэдээлэлд нөлөөлөхийг зорьдог өдөр тутмын ажил болсон байна. Тэд сэтгүүлчдийг байнга тагнаж, мөрдөн байцаагчаас юу мэдсэнийг олох, бүр өөртөө элсүүлэхийг оролддог (заримдаа, чаддаг гээч). Мөн давхар бодол төрүүлэх зорилгоор сэтгүүлчдэд мэдээлэл цутгаж, сэтгүүлчдээр дамжуулан олон нийтийн санаа бодлыг эргүүлэхийг зорьдог болжээ. Хэдийгээр танд үндэслэлтэй сэдэл хэлж ирсэн хүн маш чухал мэдээлэлтэй хуурцаг, баримт бичиг өгч, танд “туслах”-ыг ихэд хүсэж байсан ч маш, бүр маш болгоомжтой хандаарай.
Африкийн эрэн сурвалжлах сурвалжлагчдын сүлжээний форумыг үндэслэгч Эвелин Гронинк Парис хотноо 1988 онд алуулсан Африкийн үндэсний конгрессын төлөөлөгч Дулсие Септемберийн талаар эрэн сурвалжилжээ. Энэ хэргийн үеэр Францын тусгай алба өөрийн гүйцэтгэсэн үүргээ илчлэхгүйн тулд сонинд гадны алуурчныг “дүрсэлсэн” худал тайлан маш ихээр тараасан юм. Гронинк бүр “хууртсан бизнес эр”-ийн Францын зэвсгийн наймаачинтай хийсэн “300 цагийн хуурцагт бичсэн яриа” байгаа гэж зарласан.
Түүний эх сурвалж нь луйвардуулсан хариугаа авахын тулд хэвлэл мэдээлэлд хандсан гэж хариулж байжээ. Гронинк их хэмжээний мөнгө, цаг, хяналтын камераар бичих боломж, онгоцны тийз, холбоо тогтоох сүлжээ зэргийн талаар асууж эхлэх үед “луйвардуулсан хохирогч” гардуулсан ба тэрхүү эх сурвалж Лондон руу өөрийн амьдарч, ажиллаж байсан, тодруулбал Английн Засгийн газар эсвэл Английн зэвсгийн үйлдвэр рүү буцсан хэмээн сэжиглэдэг байна.
Эрхий хурууны дүрмийн дагуу эх сурвалж таныг олохоос илүүтэйгээр та эх сурвалжаа олох нь ямагт илүү байдаг. Тантай харанхуй гудамжинд уулзахыг шаарддаг “нууц мэдээлэгч” этгээд чинь “Тэд намайг мөрдөж байна” гэсэн ганц үгээр уулзахдаа яагаад нуугдаж байгаагаа далдалдаг бол “тэдний” нэг байх нь дамжиггүй. Ялангуяа “халуухан” түүх бэлдэж байхдаа та өөртэй чинь ярих хүсэлгүй, хэлсэн нь зүйлс нууц, нэг бол нэрээ хэлэхээс цааргалсан олон эх сурвалжтай тулах болно. Та өөрийнхөө эх сурвалжийн талаар нарийн тодорхой мэдэхгүй бол тэднийг ямар төрлийн мэдээлэл хэлэхийг мэдэж чадахгүй. Хамгийн эрсдэлтэй эх сурвалж бол утасны цаанаас хоолойгоо нууцалсан нэгэн шүү. Вотергейт дээр нууц мэдээлэгч байсан ч гэсэн.