2.1. Өөрийгөө хамгаалах нь


Сэтгүүлчийг хамгаалах хууль үйлчилдэг, нэг бол хуульгүй байх нь улс бүрт харилцан адилгүй боловч шүүхэд нотлох баримтыг хүлээн зөвшөөрдөг. Хууль мэдэх, учрах эрсдлээ ухаж ойлгох, түүний үр дүнг тооцох нь таны хариуцлагын асуудал.

Эх сурвалжтай хаана уулзахаа сайтар эргэцүүлэн шийдээрэй. Олны өмнө ил байсан нь дээр үү, эсвэл хувийн орчин байх уу? хүн хөлхсөн, дуу шуугиантай газар уу, далд, хүний хөлнөөс зайдуу юу? дүрс бичлэгээр тухайн газрыг хянаж байгаа эсэхийг нягтлаарай. Та хоёрын яриаг хүн сонсохоос айж байвал дуу чимээ ихтэй газар уулзаарай. Дуу чимээтэй газар бусад хүн таны юу хэлснийг сонсоход (нууцаар чагнах) хүндрэлтэй!

Дэвтэрт тэмдэглэх, компьютерт, авиан, дүрс бичлэгээр хадгалсан бүртгэлээ аль болох оновчтой бичих, шаардлагатай үед шууд үзэхийн тулд огноогоор ангилан хуваарилах хэрэгтэй. Эх сурвалжид шаардсан мэдээлэл байгаа эсэх маш тодорхой байвал тохирно. Эх сурвалж үнэндээ юу харсан, мэдэж байгаа, хэлж чадах, ямар сэдэлтэй, юу гэж ярих талаар туршиж, эх сурвалжийн яриаг салаа утгагүй бүтэн үгээр илэрхийлэх ба чадвал хуурцагт хуулаарай. Эх сурвалжаас асуусан төлбөр, төлсөн баримт зэрэг харилцсан бүх харилцаагаа тэмдэглээрэй. Бүтээл бичихэд зарцуулсан зардал төлбөрийн баримттайгаа нийцэх ёстой.

Та эх сурвалжтайгаа ил тод, шударга харилцаж байгаарай. Ямар нэгэн шалтгаанаар тэднийг хуурах, мэхлэх ёсгүй. Хүрч чадахгүй зүйлээ бүү амла, учрах боломжгүй үр дагаврыг бүү тооцоол. Та эх сурвалждаа татагдах, мэргэжлийн үүднээс шийдэж чадахгүй асуудалд битгий ороорой.

Та үнэнийг өгүүлж байгаа гэдгээ бүх үйлдлээрээ батлах ёстой. Эх сурвалжийн мэдээлэлд хүндэтгэлтэй хандахдаа шүүн тунгааж, мэргэжлийн үүднээс эргэлзэнгүй хандаарай. Эх сурвалжийн хувийн мэдээллийг давхар баталгаажуулан, хэлэхийг хүсээгүй мэдээлэлд эргэлзэнгүй хандаарай. Төвөгтэй асуулт асуугаарай. Эх сурвалжтай харилцахад ямар нэгэн ахицгүй, урьдаас төлөвлөөгүй асуудалд бэлтгэлтэй байж, юу буруу болсноо ямагт лавлаж байгаарай. Төгс гэрч гэж байхгүй тул хожим урьдчилан мэдэхгүй байсан эх сурвалжийн талаарх мэдээлэлд цочирдохгүй байхыг хүснэ. Эх сурвалжаа хамгаалахын тулд харилцан тохиролцсоноос хальж, бүтээлийн агуулгыг хянах эрх таны эх сурвалжид байхгүйг ойлгуулаарай.