Засгийн газрууд террорист үйл ажиллагаанд оролцох нь бий. Энэ тохиолдолд бид яах вэ? Та эх сурвалжаас дараах асуултыг асууж болно: “Засгийн газар … талаар надад ярилцлага өгсөн эх сурвалжуудын үзэл бодол зөрчилдөөд байгаа л даа”, “Манай редактор танаас үүнийг асуухыг шаардсан юм”. Эх сурвалжаасаа асуултад хариулахыг шаардаад үз. Гэхдээ худлаа хэлэх, эсвэл бусад эх сурвалжаа илчлэх хэрэггүй. Жишээлбэл, “Өөр нэг эх сурвалж таныг тэгэхийг харсан гэснийг та мэдэх хэрэгтэй байх л даа”, эсвэл “Таны талаар ийм хов жив гарсан. Гэвч хов жив хэр үнэн бодитой байдгийг бид бүгд л мэднэ шүү дээ. Танд энэ тал дээр хэлэх тайлбар байна уу?”, “Үүнтэй холбоотой танд ямар нэгэн санаа оноо байна уу?” зэргээр асууж үзээрэй.