Параграф буюу хэсэг болгоныг бичил өгүүлэл гэж ойлгож болно. Параграф гэдэг нь таны хийсэн бүтэн сурвалжилгыг нэг өнцгөөс нягтлаад, тухайн багц сэдвийг үзэгчдийн хүлээн авах чадварт нийцүүлэн жижиг хэсгүүдэд хуваасан бүтээгдэхүүнийг хэлнэ. Параграф нь үзэгчдэд юу хүргэхийг зорьж байгааг танилцуулсан эсвэл өмнө нь өгүүлсэн хэсэгтэй холбоотой сэдэв өгүүлбэрээр эхэлнэ. Параграф болгон дараах бүрэлдэхүүнтэй байх ёстой.
- (a) Үндэслэл (тоо баримт, эшлэл, нотолгоог)
- (b) Тодорхойлолт буюу тайлбар
- (c) Сэдвийн оршил агуулга, хүүрнэл, харьцуулалт буюу эсрэгцүүлэл
- (d) Шалтгаан, үр дагавар
- (e) Дэмжих, няцаах нотолгоо
- (f) Дүгнэлт, шинжилгээ, үр дагавар
Өдөр тутмын сонинд ажилладаг сэтгүүлчид хүүхэд байхдаа хийж байсан шиг бичихээсээ өмнө төлөвлөх, параграфын зохиомж, зохион байгуулалтыг хийх дасгалыг мартсан байх нь элбэг. Иймээс заримдаа өдөр тутмын сонины эрхлэгчид нийтлэлийн зай талбайн хэмжээнээс шалтгаалж үндсэн параграфыг өөрчилж, зайг шахах, нэмэх, хасах, догол мөрийг өөрчлөх зэргээр ихээхэн засвар хийхэд хүргэдэг. Гэхдээ үүнд санаа зоволтгүй. Ямар ч мэдээг өрөх тоосго нь параграф гэдгийг санахад л хангалттай. Өөрөөр хэлбэл мэдээг анхнаас нь бичихдээ параграфын зохион байгуулалтаар бич, эрхлэгчид дараа нь зай талбайн асуудлыг шийдэх болно.