1.3. Ноороглоод дахин бод


Энэ үе шатанд та хэдийнэ цуглуулсан бүх мэдээллээ хэд хэдэн хэсэгт хуваагаад, эх сурвалжийн хэлсэн ишлэл, судалгааны мэдээллийг ангилсан байх юм.  Харин одоо ноороглож эхлэх цаг. Эхний нооргийг хүмүүс ихэвчлэн буруугаар ойлгох нь бий. Эхний ноорог бол эцсийн бүтээгдэхүүн огт биш бөгөөд ерөнхийдөө мэдээ байдлаар бичигдэхийг төлөвлөсөн, цаашид юу нэмж хийх шаардлагатайг ойлгож тодорхойлох зориулалттай хар зураг гэж үзэж болно. Энэ үед эхлэл хэсгээ хэрхэн бичих, сайн төгсгөл гаргах, уран яруу үг хэллэг хийх зэрэгт санаагаа чилээгээд хэрэггүй. Энэ үед засвар хийхэд биш мэдээгээ цаасан дээр буулгахад гол анхаарлаа хандуул. Та өмнөө тавьсан цаасан дээр бүх мэдээллээ нэгтгэн өрж байна гэж төсөөлөөрэй.