1.3.2. Дүрслэн сэтгэх нь


Хүүрнэн өгүүлж байхдаа дүрслэн сэтгэж, эцсийн мэдээ бий болоход шууд өөрийн тань хариуцсан ажил биш ч гэсэн загвар, зураг дүрслэл чимгийг нь бас бодох хэрэгтэй. Яг л урьдчилсан гарчиг бодож олох мэт, ингэж эртнээс сэтгэж чадвал бичиж байгаа мэдээнийхээ ерөнхий дүр зургаас гажилгүй ажиллаж чадахад нэмэр болно. Жишээ нь тодорхой тоо баримтуудад ямар хүснэгтийн загвар хэрэглэх вэ гэдгээ бодох нь шаардлагагүй тоо баримтыг эртнээс танахад хүргэнэ.

Дүрслэн сэтгэх нь аливаа бичвэрт дараах ач холбогдолтой:

  • >    Ямар нэг хүснэгт, тоон дүрслэл, график хэрэгтэй бол түүнийгээ эртнээс мэдэж бэлдэх боломж олгоно.
  • >    Мөн багийн хүмүүс хэн нь мэдээгээ өрөх, хэн нь дүрс график дээр ажиллах мэтээр ажлаа хуваанa.
  • >    Энэ ажлын хүрээнд фото зураг хариуцсан ажилтантай хамтарч тухайн мэдээнд ямар зургууд хамгийн тохиромжтой гэдгийг олж мэднэ.
  • >    Гарчигны хэсэгт зураг оруулбал мэдээний агуулгатай тун нийцэж, хүч нэмэх ба өөрт тань үгээр дүрслэх боломж олгоно.
  • >    Уншигчид тань текстээс илүү дүрс, хүснэгтээс мэдээлэл хавсарч авч байж илүү сайн ойлгодог. Тэгээд ч нэг зураг мянган үгнээс илүү гэлцэх нь бий.