1. Ярилцлага Хийхээсээ Өмнө Өөрийгөө Хэрхэн Бэлтгэх Вэ?

1. Ярилцлага Хийхээсээ Өмнө Өөрийгөө Хэрхэн Бэлтгэх Вэ?


Ярилцлага нь харилцааны бусад төрлийн адил хоёр талт үйл ажиллагаа юм. Үр дүн нь ярилцлага өгч байгаа хүнээс гадна өөрөөс тань мөн маш их хамаарна. Сайн ярилцлага энгийн харилцан яриа шиг мэдрэмж төрүүлдэг. Төлөвлөсөн стратегийнхаа дагуу хэлж, хийж байгаа бүхэн чинь танд хэрэгтэй хариултаа авахад туслах болно.

Ярилцлагаас өмнө сэдвээ сайтар судалж, эх сурвалжаа тухайн сэдэвтэй ямар холбоотойг тодорхойлох нь зүйтэй. Оновчтой асуулт тавьж, дэлгэрэнгүй тайлбар авахын тулд шаардлагатай бүх баримт, мэдээллийг судлах хэрэгтэй. Асуудал хаана байгааг тодорхойлж, янз бүрийн хүнтэй ярилцлага хийхээр төлөвлөөрэй. Эс бөгөөс цөөн хүн, эх сурвалжаас хамааралтай болж, гол үйл явдлаасаа хөндийрөх эрсдэл тулгарна. Жишээлбэл, ажилчдаа дээрэлхэж зовоодог ажил олгогчийн талаар илүү мэдээлэл авахын тулд та албадан хөөгдсөн фермийн ажилчид, үйлдвэрийн ажилчдын байгаа газар нь очих ёстой. Харин хотод байрлах ТББ-аас та ийм “хоол” олж чадахгүй л болов уу. Газар дээр нь очиж цуглуулсан мэдээллээ сэдвийнхээ хүрээнд судалсан баримт бичгүүд, зорилго, төсөвтэйгөө уялдуулахын тулд “Data mapping” буюу мэдэллийн зураглалын арга ашиглаарай. Ингээд цуглуулсан мэдээллээ ижил төстэй газар, эсвэл бүр түүхийн өөр цаг хугацаанд болсон үйл явдалтай харьцуулж үзээрэй. Ийм ахисан түвшний бэлтгэл хийснээр та оновчтой асуулт асууж, шаардлагатай мэдээллээ олж авч чадна.