Ярилцлага хийхээсээ өмнө ашиглах төхөөрөмжөө бүгдийг нь шалгаарай. Дуу хураах, гараар тэмдэглэх хэрэгслүүд чинь ажиллаж байгаа эсэхийг заавал шалгаж хэвшээрэй. Мөн үзэг, дуу хураагуур, зай, SD карт гэх мэт зүйлсээсээ нэг илүүг байнга авч яваарай. Хэрвээ хэлсэн үгийг нь хэвлэн нийтлэх зөвшөөрөл эх сурвалжаасаа авах шаардлагатай бол гарын үсэг зуруулах баримт бичгээ авахаа мартуузай. Олон нийтэд зөвхөн нэг хэсгийг нь хүргэх урт хэмжээний ярилцлагын үед ийм зөвшөөрөл илүү хэрэгтэй байдаг. Харин компани, эсвэл улс төрийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгчөөс хэвлэн нийтлэх зөвшөөрөл авах шаардлагагүй. Учир нь, тэдний ажлын байрны тодорхойлолтын дагуу ярилцлага өгөхийг зөвшөөрсөн л бол түүний хэлснийг хэрхэн ашиглах нь сэтгүүлчээс л шалтгаална. Гэхдээ хэвлэлийн төлөөлөгчдийн ярьсан, хэлснийг гуйвуулах байдлаар олон нийтэд хүргэвэл тэд гомдоллох эрхтэй  гэдгийг санаарай.