3. Пи Ар Мэргэжилтнүүдтэй Хэрхэн Учраа Олох Вэ?

3. Пи Ар Мэргэжилтнүүдтэй Хэрхэн Учраа Олох Вэ?

Пи Ар мэргэжилтнүүд (төрийн байгууллага, компанийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан) нь сэтгүүлч болон олны танил хүмүүсийн дундын харилцаанд маш чухал үүрэгтэй байдаг. Заримдаа тэд бүр ярилцлагад хамт орж, ярих шаардлагагүй сэдвүүдийг төлөвлөгөөтэйгөөр гаргаж ирэх нь бий.

“Guardian” сонинд ажиллаж байсан сэтгүүлч Дэннис Баркер, Английн засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнаас (мэдээж хэрэг нэрээ нууцлахыг хүссэн) Пи Ар мэргэжилтнүүдтэй холбоотой дараах ойлголтуудыг авчээ.

 Тэдний шалтаг үнэн ч байж болно. Гэхдээ л шалтаг учраас та ямар ч байсан тэднийг сорьж шалгах үүрэгтэй. “Хэрвээ та надад хэлэхгүй юм бол өөр хэн хэлэх юм бэ?” гэдэг асуулт үр дүнтэй байдаг. Таны асууж, шалаад байгаа албан тушаалтан тодорхой мэдээлэлгүй, эсвэл дээрээс авсан үүрэг, даалгавраа биелүүлж байх нь элбэг. Өөрөөр хэлбэл, эсэргүүцэх, хамгаалах хандлагатай байвал тэд ажлаа хийж байна л гэсэн үг. Тэр бол таны биш, хэвлэлийн ажилтны л асуудал. Маш онцгой тохиолдолд л биш бол засгийн газрынхан буруутай байсан ч өөрсдийгөө шүүмжлүүлэх дургүй байна шүү дээ. Тиймээс хэвлэлийн ажилтанд сөрөг зүйлийн хажуугаар эерэг зүйлсээ ярих боломжийг нь олгоорой. Ингэснээр тэд илүү нээлттэй болж ирдэг.

 Иргэний нийгмийн чухал гэж боддог асуудлуудад сэтгүүлчид нэлээд анхаарал хандуулдаг л даа. Гэвч тэдгээр асуудал нь засгийн газрын хувьд нэг их чухал биш байвал л үнэхээр анхаарлаа хандуулах шаардлагатай байдаг. “Яагаад энэ талаар ярихгүй байгаа юм бэ?’, “Яагаад засгийн газар үүнийг анхаарахгүй байна вэ?” зэргээр асуугаарай. Сэтгүүлчдийн хувьд чухал зүйлс засгийн газрынхны хувьд тийм биш байж болно. Засгийн газар “илүү том асуудлууд”-тай ч байж мэднэ. Хэвлэл мэдээллийн ажилтнаас нарийн ширийн зүйлсийн талаар асуух нь тэднийг айлгаж, хэцүү байдалд оруулдаг бөгөөд үүнээс л тэд зугтаж байдаг юм.

 Түрэмгий, шинэ сэтгүүлчид мэдлэг, мэдээлэл сайтай, туршлагатай, тайван сэтгүүлчдээс арай хурдан сэтгэл ханадаг. Хэвлэлийн ажилтнууд ч сэтгүүлчдийг ерөнхий мэдээлэл авчихаад сэтгэл ханаад яваасай, илүү ихийг ухаж төнхөхгүй байгаасай гэж хүсдэг. Туршлагагүй сэтгүүлчид “Эндээс гоё гарчиг гарахгүй юм байна даа” гэж бодох тэр мөчид л сонирхол нь буурч байгааг анзаарч болно. Гэтэл иймэрхүү дуулиан шуугиан эрж явдаг сэтгүүлчдийг замаас нь хазайлгах зорилгоор мэдээний ач холбогдлыг бууруулдаг Пи Арын тусгай аргууд ч байдаг. Харин шинэ мэдээлэл эрж хайхад анхаарлаа хандуулж, олсон баримт нь уйтгартай байсан ч цөхрөлтгүй оролдсоор байдаг туршлагатай сэтгүүлчид сайн бүтээл хийж чадна.

 Хэрвээ таны мэдээллийг худлаа байна гэвэл тэр дор нь хүлээж авах шаардлагагүй. “Хэрвээ миний буруу бол би уучлалт гуйя, гэхдээ…” гэж хэлэхдээ бэлэн бай. Тэгээд сайн судалсан, хөдөлшгүй баримт бүхий мэдээлэл агуулсан асуулт араас нь асуух хэрэгтэй. Хэрвээ асуултыг хариулалгүй буцаавал дахиад л асуу. Зарим хэвлэлийн ажилтан таны асуултаас өөрөө асуулт гаргаж ирээд, сэдвийг хазайлгахыг оролддог. Тухайлбал, “Сайд гэрлэсэн хэрнээ өөр хүнтэй болсон гэдэг нь үнэн үү?” гэж таныг асуухад “Яагаад энэ асуудал дээр сэтгүүлч та нар ингэтлээ анхаараад байгаа юм бэ?” гэж хэвлэлийн ажилтан асууна. Тэгэхээр нь “Сэтгүүлчид юу гэж бодох нь хэнд ч хамаагүйг та мэдэж баймаар юм. Би энд уншигчдынхаа хариулт шаардаж байгаа асуултыг л тавихаар ирсэн. Манай редакци сайдын гэр бүлийн харилцааны талаар асуусан өчнөөн захидалд дарагдчихаад байна. Тиймээс та асуултад хариулна уу?” гэж хариу барих хэрэгтэй’.

 Хэцүү асуулт руугаа ойртохдоо олон төрлийн арга ашиглаарай. Заримдаа хэцүү мэдээлэл олж авах нэг арга нь зүгээр л асуух байдаг. Гэвч хэрвээ та туршлагатай хэвлэлийн ажилтантай харилцаж байгаа бол шууд асуултыг чинь няцааж ч мэднэ. Энэ тохиолдолд илүү чадварлаг, нарийн нухацтай арга ашиглавал үр дүнтэй байдаг. Тэдэнд анхааруулга, сануулга өгөх, эсвэл тайлбар хэлэх боломж олгох зарим санааг дараах асуултуудаас аваарай: “Та … гэсэн санаа гаргасан тайланг уншсан л байлгүй. Тийм үү?”, “Энэ тийм таатай асуудал биш боловч манай уншигчдын зүгээс намайг үүнийг асуугаасай гэж хүсч байгаа тул…”, “Энэ баримт мэдээллийг нэг тийш нь болгоход та туслаач…”, “Парламентын сөрөг хүчний зүгээс таны тухай хэлэхдээ…”, “Та энэ тал дээр тайлбар хэлмээр байна уу?”.