1.5. Сурвалжилгаа босгох


Хэрвээ танай байгууллага, хэвлэлийн газар танд эрэн сурвалжилга хийх даалгавар өглөө гэж бодоход бүхий л гаргасан төлөвлөгөө эрэн сурвалжлах эхний үе шат л гэсэн үг. Гэхдээ хэрвээ та чөлөөт сэтгүүлч бол гаргасан төлөвлөгөөнд тань редактороо ятгахуйц бүхий л мэдээлэл багтаж байх нь зүйтэй. Сурвалжилгаа “босгох” гэдэг нь сэдэв нь юу вэ? гол санаа нь юу вэ? гэдгээс эхлээд яагаад энэ сэдвийг заавал хөндөх ёстой вэ? гэсэн редакторын наад захын асуултад бүрэн хариулж чадахуйц байх ёстой. Үүнд дараах бүрэлдэхүүн хэсгийг багтаана:

  • >   Сэдвийн гол агуулгыг хянаж засварласан товч тайлбар
  • >   Яагаад энэ сэдэв нийтлэгдэх, уншигдах ёстой вэ?
  • >   Хэрхэн хийх вэ гэсэн арга зүйн товч төлөвлөгөө
  • >   Цаг хугацааг тооцсон хуваарь
  • >   Төсөв санхүү

Зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд сэдвийг график, дүрс, зургийг ашиглан ямар бүтэцтэйгээр хүмүүст хүргэх санал, арга барилыг шаардаж болно. Зарим газарт ийм төрлийн ажлыг редактор болон дизайнерууд хийхээр томилогдсон байдаг. Гэхдээ ямар ч тохиолдолд, хэвлэлийн газарт чиний сурвалжилга “хангалтгүй байж болзошгүй” гэдэг өнцгөөс нь бодож бай. Тэгснээр хамгийн чухал гэсэн мэдээллийг түүж, сурвалжилга хийх явцдаа олсон илүүц материалаа хаяж чадах болно.