3. Багаа Хэрхэн Бүрдүүлэх Вэ?

3. Багаа Хэрхэн Бүрдүүлэх Вэ?


Хэрвээ  та баг болж  эрэн сурвалжилга хийхээр шийдсэн бол дараах зүйлсийг төлөвлөх шаардлагатай: Нэгдүгээрт, эрэн сурвалжлах ажлыг  төсөл гэж үзвэл  төслийн менежерээ олох хэрэгтэй. Энэ хүн бол туйлын  чухал үүрэгтэй. Учир нь төслийн менежер багийг бүхэлд нь хариуцаж ажиллах бөгөөд гишүүдийн уялдаа холбоо болон хамтын  ажлыг нэгтгэдэг. Хоёрдугаарт, багаараа сэдвээ дэлгэрэнгүй хэлэлцэж, хийх ажлын  жагсаалтаа гаргахын тулд хурал зохион байгуулах хэрэгтэй.

Энэ үйл ажиллагаандаа зориулж дараах форматыг ашиглаарай:

  • ?   Хэрвээ чухал төлөвлөгөө нурж, биеллээ олохгүй бол хэрхэн хурдан шийдвэрлэх вэ?
  • ?   Багийн гишүүд хэзээ, хэрхэн  харилцан уялдаатай ажиллах вэ?
  • ?   Менежер хэзээ, хэрхэн, ямар давтамжтайгаар гишүүдтэй уулзах вэ?
  • ?   Юуг эрэн сурвалжлах ажлын бүхий л үе шатуудад засах, сайжруулах, зөвлөмж  болгох вэ?
  •   Хүн бүр сэтгэл хангалуун, санал нэгтэй байх эцсийн үр дүнд хэрхэн хүрэх вэ? Ямар зардлыг  буцаан төлөх  шаардлагатай вэ?
  • ?   Багийн гишүүд шаардлагатай баримт бичгийн төлөө сэм чагнах, тагнуул хийх эсвэл мөнгө гаргах зэргийг хийж чадах уу?

Түүнчлэн багийн гишүүдийн  ажил үүрэг нь маш тодорхой байх ёстой бөгөөд ингэснээр  зөрчил, маргаан анхнаасаа үүсэхгүй. Мөн  тэд эрэн сурвалжлах ажилд адил түвшинд оролцохын зэрэгцээ  хамт олны өмнөөс  ямар нэгэн шийдвэр гаргахгүй. Эрэн сурвалжлах ажлын төслийн менежер, байгууллагын дарга хоёрын  харилцаа болон шийдвэрийг хэрхэн гаргах нь маш тодорхой байх ёстой. Тэд хоорондоо  гэрээ  байгуулан ажиллах хэрэгтэй бөгөөд  багийн гишүүд, төслийн менежер, байгууллагын дарга хооронд  ч мөн адил гэрээ  байх  ёстой.

Энэ мэт зохион байгуулалтыг хийхээс гадна бүгд сэдэвтэй танилцахыг чухалчлах нь зүйтэй.  Хүн бүр үйл явц болон эрэн сурвалжилгыг тойрсон асуултуудыг ойлгож байна уу? Олон нийтийн өмнөөс асуудалд хандах сонирхол багийн гишүүдэд бий юу? Ахин дахин бодож эргэцүүлсэн сайн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн туршлага нь энэ ажилд чухал юм.  Ийм л ажлаас жинхэнэ бодитой үр дүн гарна. Сайн туршлага, ёс зүй нь хэлэлцүүлгийн чухал хэсэг юм. Эхний таамаглалаа хөгжүүлэх хэрэгтэй бөгөөд хийх ажлын жагсаалтыг  үндсэн мэдээлэл болон эх сурвалжаас шалтгаалан гаргах болно.

Эрэн сурвалжлах ажлын үйл явц, сэдвийг үр дүнтэйгээр үргэлжлүүлэх,  зорилгодоо хүрэх зэрэг нь төслийн менежерээс хамаарна. Таамаглалыг сайжруулах, /шинэ/ эх сурвалжаа тодорхойлох, зөв хийх ажлын жагсаалт гаргах болон илүү нарийвчлах зэрэг нь баг хамт олны харилцаанаас хамааралтай юм.

Төслийн менежер эрэн сурвалжлах ажлын үр дүнд бий болох “жижиг” зохиолыг олж харсан байх ёстой. Тэрхүү “жижиг” зохиол та бүгдийн хөндөж байгаа сэдвийг олон нийтэд ерөнхийд нь ойлгуулах сэдэл болох юм.  Төслийн менежер  тогтмол уулзалт зохион байгуулж, аль болох багийн гишүүдтэй байнгын харилцаатай байхыг эрхэмлэх хэрэгтэй. Ингэхдээ аль болох албан харилцааг баримталж тэдний ажлын ахиц дэвшил, шинэчлэлд үнэлэлт өгч хамтын хүчийг бий болгоорой. Түүнчлэн төслийн менежер багийн бусад гишүүдийн хүчийг хэрхэн ашиглах вэ гэдэгт шийдвэр гаргана.


“SPOTLIGHT” /СПОТЛАЙТ/

“Спотлайт” нэртэй багийн эрэн сурвалжлах бүтээлийн жишээ  орон нутгийн болон жижиг мэдээний редакциудын хувьд сайн туршлага болсон юм. 2002 онд “Бостон Глоб” сонины сэтгүүлчид Бостоны Католик шашины зарим сүмийн лам нар хүүхдүүдийг хүчирхийлж байсныг илрүүлсэн. Тэдний энэхүү бүтээл нь Америк даяар шуугиан тарьж, үүнээс улбаалан бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрийн орон нутаг, улсад үүнтэй адил сэдвээр эрэн сурвалжилга хийсэн байна.

Ингээд тус эрэн сурвалжилгын хүрээнд “Спотлайт” хэмээх киног 2015 онд бүтээжээ.

VS.

ПАНАМЫН БАРИМТУУД

Панамын баримтууд бол олон улсын эрэн сурвалжлах багийн агуу том бүтээл бөгөөд маш их баримт дэлгэсэн сайн жишээ юм. Жилийн хугацаанд 70 орны 400 сэтгүүлч нэгдэж Панамын хуулийн фирмын мэдээллийн сүлжээнд эрэн сурвалжилга хийсэн. Ингэснээр улстөрч, тамирчид, гэмт хэрэгтнүүд гэх мэт бусад олон хүмүүсийн хууль бусаар ашиглаж байсан Панам дахь оффшор данснуудыг ил болгосон. Арван нэгэн сая гаруй бичиг баримтад дүн шинжилгээ хийсэн бөгөөд  энэ ажлыг нэг хүн  ганцаараа хийх боломж огтхон ч байхгүй.Өөрөөр хэлбэл энэ явдал нь том, жижиг маш олон эрэн сурвалжлах баг, хувь сэтгүүлчдийн хүчин чармайлтын оролцоотойгоор асар их баримтуудыг судалсан жишээ юм.

2016 онд энэ асуудал маш том шуугиан тарьсан бөгөөд эрэн сурвалжлах ажлын нэг том үр дүн болсон юм. Дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ тухай өөр өөрийн хэлээр дамжуулсан.


Хэрвээ та багаар эрэн  сурвалжилга хийх бол дараах зүйлсийг төлөвлөх шаардлагатай: Эрэн сурвалжлах ажлыг нэг төсөл гэж үзвэл хамгийн эхлээд төслийн менежерээ сонгох. Тэр маш чухал үүрэгтэй. Учир нь төслийн менежер багийг бүхэлд нь хариуцаж ажиллахын зэрэгцээ багийн гишүүдийн уялдаа холбоо болон хамтын ажлыг нэгтгэдэг хүч юм. Хоёрдугаарт, багаараа сэдвээ дэлгэрэнгүй хэлэлцэж, хийх ажлын  жагсаалтаа гаргахын тулд хурал зохион байгуулах хэрэгтэй.