1.1.2. Шүгэл үлээгч, хаалгач, үүд нээгч


Цөөнгүй тохиолдолд сайн унших замаар “шүгэл үлээгч”-тэй (өөрийн ажиллаж байгаа байгууллагын доторх муу муухайг жигшсэн ажилтан) уулзаж болно. Хөгжингүй орнуудад олон компани, байгууллага, төрийн албанд шүүмжлэлт сэтгэлгээтэй, мэдээллээ хуваалцах боломжтой албан бус цахим уулзалтын “өрөө” байдаг. Харин эдгээр цахим орчноос өөрийн бүтээлдээ мэдээлэл ашиглаж болохгүй. Жинхэнэ шүгэл үлээгч мөн эсэх, таны шаардлагыг дэмжих эсэхийг тэрхүү эх сурвалжтай нүүр тулан уулзсанаар баримтаа баталгаажуулах хэрэгтэй.
Таныг аврах боломжтой байгууллага дотор байгаа маш чухал холбоотон бол ёс суртахууны шаардлага, өөрийгөө “нүднээс далд” ажиллах эрсдэлд оруулсан хүмүүс юм. Хаалгач гэдэгт нарийн бичгийн дарга, хүлээн авах, үүдний жижүүр зэрэг таныг дотогш оруулах, хэн орж, гарч байгааг хэлдэг хүнийг хэлнэ. Өндөр албан тушаалтанд л зөвхөн анхаарч алдаа гаргав. Хүн бүртэй мэргэжлийнхээ хувиар сайн холбоо тогтоохыг хичээ. Хаалгачид нь биечлэн хамгаалахаас илүүтэй мэдээлэлд нэвтрэх хяналт бүхий бэлгэ тэмдгийн шинж илэрхийлдэг. Хаалгачид бол банк, орлогын газар, төрийн байгууллагын ажилтны хувиар хөдөлмөрийн гэрээний тодорхой хэсэгт нууц хадгалах гэрээ байгуулж, мэдээлэл задруулахгүй байх үүрэг хүлээсэн болохыг бүү мартаарай. Танд ямар нэгэн ноцтой шалтгааны улмаас туслаагүйг санаж, огт сэжиг төрүүлэхгүй харилцан өөрийн чадлын хэрээр тэдний талаар нууцлаарай.

Ямарваа нэгэн мөрдөн шалгах ажиллагаанд тустай асуулт бол “Энэ мэдээлэл хэнд байгаа вэ?”. Мэдээлэл нь ихэвчлэн өөрийн гэсэн хэд хэдэн хаалгачтай байдаг. Хэрэв танд Эрүүл мэндийн яам баримт бичиг өгөхөөс татгалзсан бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, тэр салбарт ажиллаж байгаа их дээд сургуулийн судлаач, парламентын дэргэдэх Эрүүл мэндийн байнгын хорооны идэвхтэй гишүүн зэрэг тус мэдээлэлд нэвтрэх боломжтой эрх мэдэл бүхий этгээд байж болно. Судлаачид нь ямар нэгэн хэрэг болохуйц мэдээлэлгүй байж болох ч хэн нь “хэн” болох, хэн чухал, хэн шийдвэр гаргадаг болохыг хэлж чадна.

Хаалга нээгчид гэдэгт нөлөө бүхий хүмүүсийг ойлгоно. Хэрэв тэдэнд та таалагдах, таны үйл хэрэгт итгэвэл үнэ цэнэтэй, тантай бусад хүн ярилцахыг шахах боломжтой. Хаалга нээгчид олны хүндлэл хүлээсэн төрийн алба хаагч, ахмад биш ч гэсэн байгууллагадаа эсвэл нийгмийн бүлэг дотор итгэл хүлээсэн хувь хүн байна. Тэд “Энэ сэтгүүлч зүгээр, түүнтэй ярилцаж болно” гэж хэлмэгц хүмүүс үгийг нь сонсож дагадаг. Та хэрэгтэй хүмүүсээ тодорхойлон, боломжтой үедээ тэдэнтэй харилцаа тогтоогоорой.