2. Эх сурвалжаа яаж хамгаалах вэ?

2. Эх сурвалжаа яаж хамгаалах вэ?


Эрэн сурвалжилсан бүтээл нь заримдаа эрсдэлтэй, ялангуяа улс төрийн асуудалтай улсуудад их ноцтой бөгөөд сэтгүүлчдийг баривчилж, тэдний амь насанд нь аюул учирч болно. “Нүднээс далд” л биш бол нягт нямбай, нууцаа хадгалж ажиллах нь чухал. Та бүтээлээ нийтэлснээс шалтгаалан учирч болох аюул занал, нийгэмд үзүүлэх үр өгөөж, олон нийтийн мэдээллийг ил болгох ашиг сонирхлыг өөрийн эх сурвалждаа сануулах үүрэг хүлээнэ. Та дээрх шалтгааныг аль аль талаас нь тайлбарласан хойноо таны бэлтгэсэн түүхэнд өөрийнхөө нэрийг дурдахыг эх сурвалж “мэдэж” зөвшөөрсөн гэж болно. Та эх сурвалжтайгаа утас эсвэл цахим шуудангаар дамжуулан түүхийнхээ талаар хэлэлцэх, уулзах эрсдэлийг ухаарсан эсэхийг нягтлаарай.
Таны яриаг чих дэлсэх, сонсох, хуулах (утасны дуудлага), эвдлэх (цахим шуудан) боломжтой газар эх сурвалжтай битгий ярилцаарай. Таны гар утасны дуудлага гэх мэтчилэн утасны бүртгэлийг тагнах, долгионоор хаана байгааг мөрдөхөд хялбар болохыг санаарай. Нууцаар уулзах гэж байгаа бол гар утсаа унтраан, зайгаа салгаарай. Эх сурвалж болон гуравдагч талтай холбоотой тэмдэглэл, бүртгэлээ аюулгүй газарт хадгалаарай. Ямар нэгэн хоёрдмол санаагүй, нээлттэй, өөрийгөө таниулсан гэрч бол аугаа нэгэн билээ.  Эрх мэдэлтэй нэгний давхар бодол, худал хуурмаг, алдаа завхрал, гэмт үйлдлийн эсрэг тэмцэх цорын ганц үр дүнтэй арга зам юм.

Ийм хүнтэй учрахад танд цаг хэрэгтэй. Харин нэг нэгнийг ярь хэмээн хүчлэх эсвэл шууд яриаг нь бичиж болохгүй. Тэд эргэлзэх болсон шалтгааныг ухаж, тодруулан асуухаас эмээх хэрэггүй. Тодорхой асуулт бол “Таны нэрийг мэдсэнээр юу болох юм бэ?” Заримдаа хууль бус цагаач өөрийгөө харуулчихвал албадан гаргачих вий, төрийн ахмад алба хаагч ажлаас халагдах вий, шоронд орох вий, ХДХВ-ын халдвартай хүн нийгмээс халдлагад өртөх вий гэсэн хувийн айдас нь гол шалтгаан болох үе бий. Та ямар нэгэн мэдээлэл солилцохоос өмнө эх сурвалждаа түүний тухай бусдад мэдээлэл өгч магадгүй гэдгээ тайлбарлаарай. Та түүний тухай мэдээллийг хэрхэн нууцлах, байгаа байршил, хувийн мэдээлэл, одоогийн нөхцөл байдал, бүр хүйсийг нь хэрхэн дурдахаа ярилцаарай. Та тодорхой мэдээллийг нууцлах, дурдах гэсэн эх сурвалжийн шаардлагыг зөвшөөрч, эрхлэгч, хамтран ажиллаж байгаа хүмүүсдээ ойлгуулаарай. Эрхлэгч хүртэл эх сурвалжаа нэрлэхийг шаардаж магад. Та эрхлэгчийн өрөөнөөс цааш энэхүү мэдээлэл гарахгүй гэдгээ тодорхой болгоорой. Энэ бол сурвалжлагч, эх сурвалжийн хоорондын харилцааг илэрхийлэх цорын ганц маш чухал зарчим билээ. Хэрэв та хэн нэгний талаар мэдээлэл гаргахгүй гэж амласан бол шоронд орох байсан ч хэлсэн амлалтандаа хүрэх ёстой. Гэхдээ эх сурвалждаа чадахгүй зүйлээ бүү амла. Эрүүгийн хэрэгтэн болсон эсвэл таалал төгссөн нэгний өмнө ёс суртахууны үүрэг хүлээхийн оронд нэрийг нь мэдэхгүй, нууц эх сурвалж ашигласан нь дээр.

Олон улс оронд эх сурвалжаа нэрлээгүйн улмаас эрүүгийн хэргийн хохирогч болсон сурвалжлагч, эрхлэгч байгааг мартаж болохгүй. Эдгээр улсад хэвлэл мэдээлэлтэй холбоотой асуудлыг иргэний эрх зүйн маргаан гэхээс илүү эрүүгийн гэмт хэрэг гэж үздэг учраас шүүхээс эх сурвалжийн талаар хэлэх шийдвэр гарч, татгалзсан тохиолдолд шүүхийг үл хүндэтгэсэн, саад болсон гэх үндэслэлээр шоронд ял эдэлдэг. Та эрэн сурвалжилга хийхээсээ урьтаж эх сурвалжаа хамгаалахад бэлдсэн эсэх, өөрийн нөөц боломжоо эргэн нягтлаарай.

“Сэтгүүлчээр ажиллахдаа туулсан миний хамгийн муухай туршлага бол эх сурвалжаа алуулах байсан. Надад зориулан тэрээр маш их мэдээлэл өгсөн ч нөхцөл байдлаа эргэн харахыг хүсээгүй. Тэр өөрийнхөө талаар мэдүүлэхийг хүсээгүй ч түүнтэй хамтран ажиллаж байсан хүмүүс түүнийг хэн болохыг мэдэх маш хялбар байсан учир баригдсан. иймд магадгүй эх сурвалжаас авсан мэдээллийг бага багаар нийтлэх нь таныг намнах шалтаг болохгүй бөгөөд өөрийнхөө нэрийг ашигласнаар өөртөө эрсдэл дуудахгүй юм. Энэ бүхэн шүгэл үлээгчийн үйлдэл гэдэг нь аажимдаа харагдана. Энэ бол эх сурвалжаа хамгаалах нэг арга юм.”

– Сем Сөл, Мейл энд Гуардиан, Йоханнесбург

Эх сурвалжаа аюулаас хамгаалах нь та бэлдэж байгаа түүхдээ нэргүй эх сурвалж ашиглах олон шалтгааны нэг. Нэр нь үл мэдэгдэх эх сурвалж бол хянахад хүндрэлтэй, нарийн тодорхой илтгэх боломжгүй байдалд оруулж, уншигчдын эрэн сурвалжлах ажилд итгэх итгэлийг бууруулдаг. Тэд анхдагч, дотроос мэдээлэгчийн мэдлэг болон чухал мэдээллээр хангаж нэмэлт нотлох баримт руу чиглүүлдэг. Та бүтээл, эх сурвалж, эрэн сурважлах ажилдаа маш сайн анхаарал хандуулж эцсийн шийдвэрээ гаргаарай. Та эх сурвалжтай ярилцан түүнийг бүтээлдээ хэрхэн эшлэх, дурьдах зэргийг аль болох аюулгүй байдлаар тодорхойлоорой. “Ойн аж ахуйн яамтай ажиллаж байгаа хүрээлэн буй орчны судлаач” гэсэн нэр нь яамны хөлсөлсөн цор ганц өсудлаач биш тохиолдолд тохиромжтой.