3. Хэрхэн Мэдээллийн Сангаа Уудлах Вэ?

3. Хэрхэн Мэдээллийн Сангаа Уудлах Вэ?


Мэдээллийн санг уудлах нь олдсон нотлох баримтаа хамгийн обьектив байдлаар шинжлэхэд туслах үйл явц билээ. Аль сэжим нь таныг зөв замаар явж байгааг харуулах талаар эргэцүүлээрэй: Хулгай хийдэг сувилагчийн тухай эмнэлэгт хэвтсэн нэг өвчтөний гомдол уу эсвэл сүүлийн таван жилд Эрүүл мэндийн яамны сахилгын хороонд хулгайн  асуудлаар ирсэн гомдлын дагуу зохион байгуулсан сонсгол, халсан шийдвэр үү? Дээрх бүх мэдээлэл байсан ч тоо баримт буруу ойлгогдох, өөр мэдээлэл өгөх боломжтойг санахын хамт мэдээллийн санд сүүлийн арав гаруй  жилийн түүх бий гэдгийг мартаж болохгүй.

Олон улсын мэдээлэл сангаас илүү холбогдохуйц үр дүнг гаргаж мэднэ. Жишээлбэл, хөгжлийн туслалцааны хандивлагчид жил бүр хэдий хэмжээний мөнгө зарцуулсан тухай тайлагнадаг. Өөрийн улсад ажиллаж байгаа хандивлагчдын тайлангаас хэрэгтэй мэдээллийг авч, шинжилснээр “Манай улсын төрийн албан хаагчдын сургалтад хандивлагчид ихэнх  мөнгөө зарцуулжээ” гэсэн гарчигтай бүтээлийг хүргэж  чадна.

Мэдээллийн санг уудлах нь зөвхөн санхүүтэй холбоотой байх албагүй. Нийгмийн сүлжээний /social network/ дүн шинжилгээ хийж террорист бүлэг, улс төрийн намын дэмжигчид, нийгмийн  хамгийн нөлөөтэй, баян хүмүүсийн тухай түүх бэлтгэж байсан юм. Эдгээр сүлжээнд  тухайлсан мэргэжилтнүүд, газарзүйн байрлалаас хамааралтай бүлэг, улс төрийн нам дахь алдартай хүн байж болно. Тэд хэдэн төгрөгийн орлоготой, хэнтэй хамтран ажилладаг, тэдний нийгэмд үзүүлэх нөлөөг илтгэхүйц байдлаар нийгмийн сүлжээнд хэрхэн дүрсэлдэг зэрэг өгөгдлийг хослуулна.

Та бусад сэтгүүлч болон бусад байгууллагын мэдээллийн санг ашиглан өөрт хэрэгтэй бүх мэдээллийг нэгтгэж чаддаг байх  нь чухал. Сэтгүүлчид болон, байгууллагууд мэдээллийг сэдэвчилсэн байдлаар  мэдээллийн сандаа  хадгалдаг. Ингэхдээ өгүүлэл, судалгаа, холбоо барих гэх мэтээр мэдээллийг ангилах  нь бий. Энэхүү мэдээллүүд нь суурь судалгаа болдог. Дэлхийн эргэн тойронд ажиллаж байгаа эрэн сурвалжлах сэтгүүлчдэд зориулан АНУ болон Европт мэдээллийн санг уудлах боломжтой төв байгуулсан байдаг. Жишээлбэл, АНУ-ын Никар Гуантанамогийн буланд хоригдсон хүмүүсийн тухай мэдээлэл цуглуулж, мэдээллийн сангаа нийтэд дэлгэсэн юм.