WHAT'S NEW?
  • Don’t miss the newest edition – The Chinese manual READ MORE
  • New: Case studies on investigative reporting from the Balkans READ MORE
  • Great news for journalists from Nepal: Our Nepali edition is online! READ MORE

Судалж байгаа сэдэвтээ дэмий цаг үрэхээс зайлсхийж сэдвийг тодорхой болгоход шаардагдах хамгийн их бөгөөд бага хугацааг тооцож үзэх нь чухал байдаг. Ингэсний дараа сэдэв баталгаажвал эрэн сурвалжлах ажилд оролцож болох редакцийн бусад гишүүдтэй энэ талаар санал солилцох хэрэгтэй.  Энэ бол багаар ажиллаж,  төслийг нягт  уялдаа холбоотойгоор удирдан явуулахад маш чухал үе юм.  Итгэл даах хамтран зүтгэгч, шийдвэр гаргагчидтай сурвалжилгын сэдвийг тодорхой болмогц хандан харилцаж эхэлснээр хүчирхэг багийн ажиллагааны үндэс суурь, хэвлэлийн нүүр дээрх таны төслийн боловсруулалт аль хэдийнэ бий болж эхэлсэн байдаг.

Ерөнхий зарчмыг баримтлах:

  • >   Хүмүүстэй болгоомжтой харьцах хэрэгтэй, болох гэж байгаа үйл явдлын талаар редакцын нэгдсэн хурал дээр ярьж, гайхуулан бардамнахгүй байх. Заримдаа редакц дотор ч нууцлалыг хадгалах шаардлагатай байдаг!
  • >   Багийн гишүүдийг нарийн гярхай сонго. Таны итгэж болох хүмүүс өөр хоорондоо ч маш хянуур, нягт байж чаддаг хүмүүс байх.
  • >   Өөрийн ажлыг нарийн тоочихгүй байх. Энэ бол зөвхөн таамаглал төдий, нягталж шалгах зүйл олон байгаа сэдэв. Тиймээс хоорондоо хуваалцаж болох мэдээлэл, нууцлалтай харилцах мэдээллийг тодорхой ялгаж, салгаж өг.

Та далд агуулга, цуу яриа, нууц мэдээллийн учрыг олсны дараа аль болох хурдан эрэн сурвалжлах ажлаа эхлэхийг хүсэх байх. Гэвч судалгааг эхлэхээс өмнө та үүнийг хэрхэн эхлүүлэхээ төлөвлөсөн байх хэрэгтэй. Эхний шатанд хийх зүйлс, эрэн сурвалжлах судалгаа хийхээс өмнө болон дундуур нь анхаарах зүйлс гэх мэтчилэн. Дараагийн бүлэгт бид эдгээр асуултыг тодорхой болгоно.