Олон нийтийн ашигладаг харилцаа холбооны төхөөрөмж ашиглахаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Та өөрийн хувийн төхөөрөмжид аюулгүй байдлаа хангах нь илүү хялбар байна. Нийтийн төхөөрөмжийг өмнө нь хэн ашиглаж, мөн ямар вирус, програм хангамж суусан эсэхийг мэдэхгүй шүү дээ. Хэрэв та нийтийн компьютер ашиглах болсон бол файлыг компьютерт хуулахгүйгээр өөрийн гэсэн USB төхөөрөмж дээрээ ажиллах хэрэгтэй. Хэрэв та ингэж ажилласан бол мэдээлэл чинь нийтийн компьютерийн шуурхай санах ой буюу богино хугацааны санах ойд хадгалагдах бөгөөд зөвхөн USB  төхөөрөмж компьютерт залгаатай үед л ашиглагддаг. Компьютерийг унтраасны дараа уг компьютерт тухайн файлаас чинь аливаа үйл ажиллагаа, өгөгдөл хадгалагдан үлддэггүй.  Түүнчлэн, өөр үйлдлийн систем ашиглах үед та USB дискийг ашиглаж болдог. Жишээ нь та boot хийсэн USB дискээр Linux үйлдлийн систем ашиглаж болно. Windows үйлдлийн системтэй компьютерт USB дискээ boot хийсний дараа та флэш буюу usb дискэн дээрх Linux систем дээрээ ажиллах боломжтой болно. Гэвч энэ үед компьютер дээр чинь юу ч хадгалагдан үлдэхгүй гэдгийг санаарай. USB дискийг boot хийх нь өөрөө ажиллагаа шаарддаг. Тиймээс та хэрэв энэ аргачлалыг ашиглахыг хүссэн бол вебсайтаас хэрхэн хийх талаар хичээлүүдийг үзэх хэрэгтэй.

Та  олон нийтийн үнэгүй Wi-Fi сүлжээнд орохоос зайлсхийх ёстой. Учир нь та уг сүлжээнд хэн байгаа,  мөн таны мэдээлэлд ямар аюул учирч болохыг мэдэхгүй шүү дээ. Үнэ төлбөргүй Wi-Fi сүлжээнд холбогдох гэж байгаа бол үргэлж VPNs ашиглах хэрэгтэй. Энэ нь танд бага ч гэсэн нууцлалын боломж олгох болно.


Аюулгүй сонголт: LINUX

Linux үйлдлийн систем бол гар утас, компьютертаа ашиглаж болох өөр нэгэн үйлдлийн систем юм. Ихэнх компьютерийн мэргэжилтнүүд энэ системийг ашигладаг.  Мөн мэдээллийн технологийн мэргэжилтнүүд энэ үйлдлийн системийг хамгийн аюулгүй үйлдлийн системд тооцдог.  Сүүлийн үеийн Linux системийн хувилбаруудыг бусад системийн адил ашиглахад хялбар болсон. Эдгээрээс нэрлэвэл Ubuntu, openSUSE, De-bian, Mint болон Elementary OS нар юм.

Linux системийн хамгийн том давуу тал бол үнэгүй, open source дээр бичигдсэн, ямар ч төхөөрөмжид сууж болдог юм.  Хэн ч source code-ийн алдаа, security bug гэх мэт аюулгүйн хамгаалалтыг сайжруулах боломжтой учир бусад үйлдлийн системүүдийг бодвол илүү ил тодорхой байж, алдаа согогууд нь хурдан засагддаг.  Linux систем  Windows эсвэл Apple  шиг өргөн тархаагүй учраас Linux-ийн платформд харьцангуй цөөхөн вирус байдаг.  Linux-ээс жил бүр хамгийн шилдэг Linux системийн хувилбаруудын жагсаалтыг танилцуулдаг.

Програм хангамжуудын талаар мэдээлэл авах линкүүд:

  • @   Tails: Хамгийн сайн хамгаалалттай, USB дискэнд ашиглаж болох
  • @   Ubuntu: Зөөврийн компьютерт тохиромжтой, хамгийн өргөн хэрэглэгддэг
  •   Elementary: Өнгө үзэмж сайтай
  • @   Open Suse & Linux Mint: Хэрэглэхэд хялбар
  • @   Debian: Серверүүдэд тохиромжтой