Эрэн сурвалжлах нь цаг хугацаа, өндөр үнэ өртөг шаарддаг төдийгүй эрсдэлтэй үйл ажиллагаа юм. Эрэн сурвалжлах сэтгүүлчид ихэвчлэн өдрөөс өдөрт болж буй үйл явдлууд нь эцсийн дүндээ сонины гайхалтай сайн нийтлэл болно гэж эрхлэгчээ ятгах шаардлагатай болдог. Ийм байтал, яагаад эрэн сурвалжилгыг үнэ цэнэтэй гэж үзэж, үүнийг хийх гол зорилго нь юунд оршино вэ?

Шилжилтийн үедээ байгаа улс орнуудын жишгээс харахад сонины эрхлэгчид эрэн сурвалжилга бол “барууны” соёл бөгөөд, тус үйл ажиллагаа нь хөгжиж буй орнуудад тохиромжгүй гэж үздэг. Гэхдээ эрэн сурвалжилга үргэлж их хэмжээний цаг хугацаа, санхүүгийн эх сурвалж шаардаад байдаггүй. Сэтгүүлчид шийдэмгий зоригтой байж, ажил амлалтынхаа үеэр ч “хоточ нохойн” үүрэг бүхий мэдээ бэлтгэх замаар эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлсэн олон жишээ байдаг.

Их Британийн Эрэн Сурвалжлах Сэтгүүл Зүйн Төвийн Ерөнхийлөгч Гавин МакФаден маргахын аргагүй тодорхойлолт өгсөн байдаг:

Ач холбогдол бүхий сурвалжилга хиймэгц хүмүүсийн анхаарал татагдаж ярилцаж эхэлдэг. Хүмүүсийн ихэнх мэдлэг мэдээлэл амаас ам дамжин түгдэг. Хувьцаа өсч, индексийн үзүүлэлт нэмэгдэж, төсөл хөтөлбөрүүд найдвартай хэрэгжиж байна гэхэд тэд итгэсээр л байдаг нь чухал. Хэрвээ мэдээ мэдээлэл хүмүүст үнэхээр итгэл төрүүлэхүйц хэмжээнд байвал тэд анхаарч, үргэлжлүүлэн мэдээлэл авсаар байх болно. Энэ бол ихэнх орноос харж болох жишээ. Эдгээр нь мөн л мэдээллийн хэрэгслийн соёлд нөлөө үзүүлдэг. Эрхлэгч, продюсерууд мэдээллийг улам л гуйвуулах дадал зуршилд дурлан үгүйсгэсэн шинжтэй болж, хэвлэл мэдээллийн хуулийг гадны нөлөөг зогсооход ашиглахаас илүүтэйгээр улам буруугаар ашиглахад хүргэж, улмаар үзэгч, уншигчдаа түрэмгий ширүүн нийтлэлээр татаж байна.

Түүнчлэн эрэн сурвалжлах сэтгүүл зүй ардчиллыг бий болгодог. Албан ёсны хэвлэлийн мэдээ мэдээллийг эрэн сурвалжилдаггүй орхигдуулах байдал нь тухайн мэдээллийг үнэн зөв гэж ойлгуулж хүлээн зөвшөөрснөөр тэднийг улам хүчирхэгжүүлдэг. Иймэрхүү албан ёсны хэвлэлийн мэдээ мэдээлэл дээрээс доошоо чиглэсэн байдалтай бичигддэг. Ардчилсан зарчмын хувьд, засгийн эрх баригчид, хүчтэй, нэр хүндтэй бүлгээс хариуцлага болон ил тод байдлыг сэтгүүлчид шаардах ёстой бөгөөд мэдээлсэн, дүгнэсэн хүндхэн асуулт асуухгүй бол алдаж байгаа нь тэр юм. Ардчилал, шударга ёсны төлөөх эрэн сурвалжилга бол хамгийн зөв зүйтэй үйл ажиллагаа юм.

Recommendation
Recommendation

Recommendation