Судалгааны ажлаа төлөвлөж, холбогдох эх сурвалжуудаа тодорхойлсны дараа  та аль болох хурдан эрэн сурвалжлах ажлаа эхлүүлэхийг хүсч болох юм. Гэхдээ үүнээс урьтаж нэгэн  чухал алхмыг хийгээрэй.  Энэ бол мэдээллийн аюулгүй байдлыг хангах юм. Зөрчилдөөнтэй асуудлыг эрэн сурвалжлах үед магадгүй эсрэг талын хүмүүстэй таны харилцаа таагүй болж, тэд судалгааны ажлыг тагнаж чагнах, мушгин гуйвуулахыг эрмэлзэнэ.

Энэ үед та өөрөөсөө асуух хэрэгтэй:  Хэн таны бүтээлийг олон нийтэд хүргэхийг хүсэхгүй вэ?  Эдгээр хүмүүст танд байхгүй юу байна  вэ? Таны судалгаа ямар төрлийн эх сурвалжид суурьлаж байна вэ?/Хүн эсвэл дижитал/Та  мэдээллээ хамгаалахад  ямар арга хэрэгсэл ашиглах хэрэгтэй вэ?

Танд мэдээлэл өгсөн эх сурвалжид мөн адил аюулгүй байдлын сэрэмжлүүлгийг өгөх хэрэгтэй юм. Мөн  эх сурвалж тань мэдээллээ гадны хүчин зүйлсээс хамгаалах аргыг  мэдэж буй эсэхийг нягтлаарай. Гэхдээ  аюулгүй байдлыг 100 хувь хамгаална  гэж байхгүйг санах хэрэгтэй. Та аюулгүй байдлыг хангахдаа эсрэг тал чинь мэдээлэлд нэвтрэхийн тулд цаг хугацаа, хөрөнгө хүч ихээр зарцуулахаар хийнэ гэсэн үг. Дараах бүлгүүдэд мэдээлэл хадгалах төхөөрөмжийг  хамгаалахад туслах аюулгүйн байдлын стратегийн талаар танилцуулна. Үүнд таны ашиглаж болох  аппликэйшн болон програмын жишээг оруулсан.  Интернэт орчин үргэлж  хувьсан өөрчлөгддөг учраас та энд санал болгосон програмыг суулгахаасаа өмнө тус бүрийн хамгийн сүүлийн хувилбар бий эсэхийг нягтлан шалгаарай. Та хэт хямд програм  худалдан авах  хэрэггүй.

Танд үнэтэй болон үнэгүй хамгаалалтын програмын хувилбарыг санал болгодог. Таны хэрэглээнд аль програм нь хамгийн сайн нийцэхийг шалгасны эцэст сонгоорой. Таныг “open source”бүхий програм хангамжийг  хэрэглэхийг зөвлөж байна. IT-ийн мэргэжилтэнгүүд эдгээр программыг ямар кодоор бичсэн бэ гэдгийг харж болдог учраас аюулгүй байдлыг хамгаалдаг. Энэ төрлийн програмын аюулгүй байдалд зөрчил илэрч, мэдээлэл алдагдах үед маш хурдан мэдэгддэг. .Харин хувийн програмын аюулгүй байдал алдагдаж байгаа эсэхийг зөвхөн зохиогч нь шалгаж болдог.