WHAT'S NEW?
  • We are happy to share the Korean edition with you. READ MORE
  • Don’t miss the newest edition – The Chinese manual READ MORE
  • New: Case studies on investigative reporting from the Balkans READ MORE

Мэдээг дуусгах эсвэл шинэ мэдээлэл нэмэх гэж ишлэл ашиглах хэрэггүй. Харин, үндсэн санаагаа илэрхийлэхийн тулд ишлэл ашигла. Тоо баримттай, энгийн мэдээлэл хүргэхэд эшлэл ашиглахаас аль болох зайлсxий. Эх сурвалжтай ярилцсан гэдгийг  илэрхийлэх зорилгоор ишлэл ашиглаж болно. Гэхдээ эх сурвалжийн хэлсэн үгэнд хийх дүгнэлтийг дан ганц ишлэлээр орлуулах нь хангалтгүй.

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйд доорх тохиолдлоос бусад үед тухайн эх сурвалжийн хэлсэн үгийг яг хэвээр нь ишлэл болгон ашиглах ёстой гэж үздэг. Үүнд:

  • >    Хэлсэн үг нь ойлгомжгүй, яриа нь  буруу ойлгогдохуйц, эсвэл бичиж авсан яриа нь “хуурай” ямар ч сонирхолгүй байвал.
  • >    Хэвлэлд нийтлэхээс хориглосон доромж утгайтайхараалын үг зэргийг ашигласан бол.
  • >    “Сонсож бай...”, “Мэдээжээр... “Миний бодлоор ...” гэх мэт тухайн ярианд хамааралгүй сул үгс байвал.

Бүх ишлэлийг холбож дурдана, өөрийн биеэр олж сонсоогүй ишлэл бол заавал эх сурвалжийг дурдана. Эрэн сурвалжлах мэдээнд ишлэл болон эх сурвалжийг хооронд нь холбох  нэн чухал. Учир нь уншигчид үндэслэлийг эх сурвалжааp дүгнэнэ. Түүнчлэн мэдээнд шинээр “өгүүлэгч” орж ирж байгаа бол тун ойлгомжтой байдлаар харуулах хэрэгтэй. Хэрвээ эх сурвалжийг дурдах боломжгүй бол учир шалтгааныг тайлбарлана. Жишээлбэл  сурвалжилсан этгээд маань “Та бүхэнд энэ мэдээллийг дэлгэсний төлөө компани намайг халах байх” гэж өгүүллээ гэх зэргээр илэрхийлж болох юм.

Ишлэлийг зөв сонгож, ашиглахад дараах зүйлсийг  санаж яваарай. Үүнд:

  • >    Ишлэлийн  өмнөх өгүүлбэр нь тухайн ишлэлийг танилцуулж, уншигчдад ойлголт өгөх.
  • >    Ишлэл нь танилцуулгын хамт нэг утга санааг уншигчдад өгөх зориулалттай.
  • >    Ишлэл нь мэдээнд  үнэ цэнэ нэмэхээс бус ямар нэг шинэ “амт, хачир” нэмэх ёсгүй. Хэлсэн үг байгаагаараа л бичигддэг бөгөөд утга давтсан ишлэлийг ашиглах ёсгүй.
  • >    Ишлэлийг шууд “тэр хэлэхдээ, хэлсэн” зэргээр дурьдсан нь дээр. “Тэр мэдэгдэв, батлав, гэж мэтгэв” гэх зэргээр илэрхийлбэл уг санааг гажуудуулж, шаардлагагүй төөрөгдөлд оруулж мэднэ. Бат итгэлтэй байгаа үедээ л ийм хачрыг нэмж болно.
  • >    Хэлсэн үгийг нь шууд ишлэхгүй, утга санааг нь найруулан илэрхийлэхээр бол уг хэлсэн ярианы өнгө, санаанаас нь бүү гажуудуулан засаарай. Жишээлбэл эх сурвалж “Бидэнд төсөв алга” гэж хэлснийг засан найруулахдаа “Тэрээр компани нь энэ төсөлд төсөв зарцуулах бэлтгэлгүй байна гэж өгүүлэв” гэсэн байдлаар хувиргавал санхүүгийн нөхцөл байдлыг илтгэх бус тэдний хандлагыг илэрхийлэх асуудал болчих магадлалтай.