WHAT'S NEW?
  • Don’t miss the newest edition – The Chinese manual READ MORE
  • New: Case studies on investigative reporting from the Balkans READ MORE
  • Great news for journalists from Nepal: Our Nepali edition is online! READ MORE

Эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь тогтолцоо хэрхэн ажилладаг эсвэл ажиллах ёстойг ойлгоход тулгуурладаг. Та сэдвээ хэрхэн олсон, төлөвлөгөөний дагуу яаж эрэн сурвалжилга хийсэн хүртэл багтана. Хариулт авахын тулд өөрийн асуултаа дараах байдлаар боловсруулна: Энэ үйл явц эсвэл тогтолцоо хэрхэн ажиллах ёстой вэ? Хэн, юуг, хэзээ, яаж хийх ёстой байсан бэ? Үйл явцаа хэрхэн баримтжуулж, тэмдэглэсэн бэ? Ямар стандарт эсвэл хэмжүүртэй вэ? Үүнийг хэрхэн тогтоосон, хэн мөрдүүлэх вэ? Илүү дэлгэрэнгүй, цогц байдлаар хариулах тусам хаана, хэзээ юу буруугаар эргэснийг дүгнэхэд амар болно.

Үүний зэрэгцээ  эрэн  сурвалжлан нягтлах  явцыг цаг  хугацааны хэлхээсээр тэмдэглэх нь маш чухал. Та өөрийн бэлдсэн түүхээ он цагийн дарааллаар харуулах ёсгүй ч үйл явдлуудаа цаг  хугацааны хэлхээсээр болсон үйл явдлыг “тодотгон” харуулвал зохино. Ийнхүү та өмнө, дараа юу болсон, нэгэн зэрэг юу тохиолдсон зэргийг илүү тодорхой харж чадна.

Та чанарын болон тоон шинжтэй мэдлэг, мэдээллээ ялгах шаардлагатай. Тоон мэдээллийн тухайд тоо ашиглан зураглахыг ойлгоно. Жишээлбэл,  ямар нэгэн эм уух үед хэдэн удаа чанарын шалгалт хийх вэ? Усны бохирдлын түвшин ямар байна вэ? Сүүлийн таван жилийн хугацаанд хотод гарсан гэмт хэргийн тоо ямар байв? Тоогоор дамжуулан нотлох баримтыг гаргаж ирдэг бөгөөд жижиг хотын тухай сэдэв нь үндэсний хэмжээнд нягтлан шалгах асуудал болдог билээ. Яг л танай нутаг дахь  сургууль завсардалтын тухай  статистик тоо  баримт улсын дүнд  нөлөөлөхтэй  адил.

Харин чанарын зураглалд хүмүүс, үйл явдал, учир шалтгаан, сэдэл, мэдрэмж, нотолгоо үндэслэл ярина. Дэлхийн олон улсад  тоон мэдээлэл эсвэл бүртгэл статистик баримтад нэвтрэхэд хэцүү байдаг шалтгаан нь ийм ажлыг огт хийгээгүй гэдэгтэй холбоотой. Уг нөхцөлд буюу мэдээлэл дутмаг орчинд асуудлыг нягтлан шалгах хоёр арга зам бий. Өөрийн ажиглалтаа ашиглах болон холбогдох хүмүүстэй үйл явдлын бүтцийн дагуу  ярилцлага хийх. Ийм байдлаар та өөрийнхөө мэдээллийн санг бий болгож чадна. Ямар нэгэн асуудлыг  эрэн сурвалжлахад  та хэн нэгэн хүн эсвэл бүлэг этгээдтэй нүүр тулах бол мэдээллийн сангаа ангилан хадгалснаар өмчилсөн газар, гудамжны хаяг зэрэг нь өмчлөгчийг заах чиг болох боломжтойг санаарай. Судалсан бүх мэдээллээ эмхлэхдээ цахим төслийн удирдлагын хэрэгсэл ашиглаж, ярилцсан хүмүүс, эх сурвалжийн утас, холбоо барих хаяг, мэдээлэгч, тэдний салбартаа ажилласан  туршлага зэргээр мэдээллийн сан үүсгэнэ. Асуулт, үйл явдлын дараалал зэргийг бүлэглэх боломжтой тул  ажлын тэмдэглэлд олж авсан үйл явдал, нотлох шаардлагатай таамаг, холбогдох баримт бичиг, үйл явдал, тоон мэдээ, мэдээллийн сан, тэмдэглэл, ярилцлага зэргийн холбоосыг нэмж болно. Evernote талбарыг сэтгүүлчдийн дунд түгээмэл ашигладаг, гэхдээ нууцлах мэдээллээ хадгалах бол найдвартай биш. Мэдээллээ удирдах програм, талбараа сонгохдоо аюулгүй байдлаа давхар бодоорой.