Хүмүүс янз бүрийн шалтгаанаар таньд сэжүүр өгөх боловчихэнх нь эрэн сурвалжлах сэтгүүлзүйд туслахгүй эсвэл болсон явдлыг дэлгэн харуулахад хангалтгүйбайдаг. Та эх сурвалжтай уулзах үед ч адил зүйл тохиолдож мэднэ. Танд ямар нэгэн зүйл хэлэхдээзовлон шаналал, нөхцөл байдал, итгэл үнэмшлээсээ хамааран зарим зүйлийг дөвийлгөх эсвэлбусдын талаар огт дуугарахгүй байх нь бий. Танд зарим эх сурвалж туслахыг хичээж, таны сонсохыг хүсч байгаа гэж бодсон зүйлээ ярина. Эх сурвалжаа урьдчилан судалснаар зарим зүйлийг илүү тодруулан харах ба тэдний яриаг сонсохдоо тасралтгүй ажиглах ч бас тустай.

Хүмүүс заримдаа илэрхий алдаа гаргаж, нарийн тодорхой зүйлийг мартдаг. Тиймээс та гуравдагч, хараат бус эх сурвалжаас аливаа зүйлээ баталгаажуулах хэрэгтэй.

Бие биенээ  мэдээгүй хоёр эх сурвалжаас авсан нотлох баримт ч гэсэн нэг зүгт (тэр бүр тийм байхгүй ч) чиглэвэл зохино. Танд хоёр дахь эх сурвалж байхгүй эсвэл хангалттай цаггүй тохиолдолд та “энэхүү эшлэлийг батлах боломжгүй байлаа” хэмээн нууцаа дэлгэхэд хүрнэ. Бүтээлээ бичихэд хэт олон нягтлан шалгаагүй эшлэл, шаардлага, гомдол байвал нь таныг эрэн сурвалжлах сэтгүүлч мөн үү гэдэгт эргэлзэхэд хүргэнэ.

Хэрэв таны хоёр дахь эх сурвалж мэдээллийг баталгаажуулахаас илүүтэй зөрчилдвөл яах вэ? Энэ тохиолдолд та аль аль талаас юу олсноо мэдээлж, эсвэл  бүтээлдээ зөрчилдөөн оруулаарай. “Дотоод хэргийн сайд зэвсэглэсэн хүмүүс хил давсан гэж хэлсэн ч Батлан хамгаалах яамнаас тэднийг зэвсэггүй байсан гэжээ.” Таны бэлдэж байгаа  бүтээлтэй зарим зүйл огт тохирохгүй бол та зүгээр орхиж болохгүй шүү, учир нь таны найдвартай, мэргэжлийн байдлыг эрсдэлд оруулна. Семур Херш зэрэг маш сайн бүртгэл хийсэн, эх сурвалжийн маш өргөн сүлжээтэй сэтгүүлчид хүртэл заримдаа нэг эх сурвалжид найддаг. Бүр гарын таван хуруунд багтах нь бий.

Та хэнтэй ч ярилцах бай эн тэргүүнд тухай хүн тань өөрийгөө хэн гэж харж байгааг мэдэх нь чухал. Тэд өөрийн ажил, хаяг, гэр бүлийн мэдээлэл, цэргийн бүртгэл, паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхээ баталж чадах уу? Хэрэв эх сурвалж тань гэмт хэрэг үйлдэж байсан, сэтгэцийн өөрчлөлттэй, санхүүгийн асуудалтай, хүчирхийлсэн, луйвардсан этгээд бол тэдний хэлсэн зүйлд эргэлзэх шаардлагатай. Эх сурвалж ярилцахаас татгалзвал тэрээр яагаад мэдээллийг  нуух болсон ноцтой шалтгаан байгаа бөгөөд та тэдний хэлэх мэдээлэлд итгэх эсэхээ өөрөө шийднэ гэсэн үг.

Та юу хайж байгаагаа мэдсэн цагт та хэр зэргийн зүйл олж авахаа үнэлж чадна. Эх сурвалж цогц тайлбар хэлэв үү, эсвэл олон салангид нотлох баримт өгөв үү? Та тэдгээр олон салангид хэсгийг бусадтай нийлүүлж, нэг мөр нягтласнаар өөр дүгнэлт хийж чадах уу? Эх сурвалжийн туулсан туршлага нь түүний амьдарч байгаа газрынхаа амьдралыг төлөөлөх нэгэн мөн үү? Цаг үеэ олсон уу? Эсвэл олон жилийн өмнө болсон тул бүх зүйл өөрчлөгдөж, нарийн зүйлсийг санахаа больсон уу?